"Universal Studio"-д гарсан галын улмаас олон дуучны мастер бичлэг устжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

"Universal Studio"-д гарсан галын улмаас олон дуучны мастер бичлэг устжээ

"Universal Studio"-д гарсан галын улмаас олон дуучны мастер бичлэг устжээ

Нью-Йорк Таймс Магазин хөгжмийн түүхэн дэх хамгийн том хохирлын талаарх мэдээг олон нийтэд мэдээллээ. Энэ нь 2008 оны зургаан сарын 1-ний өдөр Лос Анжелес хот дахь "Universal Studio"-ийн байранд гарсан галын улмаас маш олон алдартай хамтлаг, дуучдын мастер бичлэг устсан талаар ажээ.

2008 онд "Universal Studio" энэ талаар зөвхөн "Кинг конг" киноны парк, зарим кино зураг авалтын хэсэг, 40 мянга орчим бичлэг устсан гэж мэдээллэж байсан байна. Харин Нью-Йорк Таймс Магазин энэ талаар мөрдлөг явуулан, гал гарсан өдөр дээрх зүйлтэй хамт 500 мянга гаруй дуу устсаныг илрүүлсэн байна. Тус дуунууд нь 1940-2008 хүртэл бичигдэн хадгалагдаж байсан ховор нандин дуунууд, тэдгээрийн мастер бичлэг буюу анхны хувилбарууд бөгөөд үүнээс гадна нийтэд цацаагүй хадгалж байсан дуунууд ч байсныг онцолжээ.

Дууны мастер бичлэг гэдэг нь студид бичсэн жинхэнэ хувилбар бөгөөд цомог, клип, ремикс хийхэд ашигладаг гол материал юм. Энэ талаар хамтлаг дуучид маш их бухимдалтай байгаа бөгөөд тус студийг шүүхэд өгөхөөр болсныг "Лос Анжелес Таймс" мэдээллээ.

Б.ЦОЛМОН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж