Монгол, БНСУ-ын эмч нар хамтран хагалгаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Монгол, БНСУ-ын эмч нар хамтран хагалгаа хийлээ

ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасагт энэ сарын 15-18-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын түлэнхийн пластик мэс заслын нарийн мэргэжлийн баг  ажиллаж байна.

Тэд өнөөдөр, маргааш түлэгдсэн, түлэнхийн сорвитой 100 иргэнийг үнэ төлбөргүй үзэж, оношлох юм. Өнөөдрийн үзлэгийн байдлаас харахад, нарийн мэргэжлийн эмч нар 60 орчим хүн үзэж, хоёр хүүхдэд хагалгаа хийхээр болжээ.

Тэд нийт 4-5 хүнийг сонгож,  үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна.  Мөн түлэнхийн дараах пластик хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай иргэдийг сонгож, БНСУ-д үнэ төлбөргүй эмчилгээ, хагалгаа хийхээр төлөвлөжээ.

Манай улсад түлэнхийн дараах сорвитой, пластик эмчилгээ зайлшгүй хийх шаардлагатай иргэдийн тоо дунджаар 500-600 орчим бий гэх судалгаа байдаг аж.

Гэмтлийн эмнэлэгт түлэнхийн дараах пластик эмчилгээ хийдэг ч нарийн хагалгаа, эмчилгээг тоног төхөөрөмжийн дутагдлаас болоод хийж чаддаггүй гэдгээ ГССҮТ-ийн тасгийн эрхлэгч Э.Галбадрах ярьж байлаа. Тиймээс Өмнөд Солонгос, Франц, Австрали зэрэг улсуудтай хамтран ажиллаж, нарийн эмчилгээ шаардлагатай иргэдэдээ тусалдаг аж.

Ирэх жилийн өдийд ч  бас БНСУ-ын эмч нар ирж, иргэдийг үнэ төлбөргүй үзэж, тэдэнд шаардлагатай хагалгаа хийх юм байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж