Шуурхай арга хэмжээ авч ажиллав | News.MN

Шуурхай арга хэмжээ авч ажиллав

Шуурхай арга хэмжээ авч ажиллав

Шуурхай арга хэмжээ авч ажиллав

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 06 дугаар сарын 16-аас 17-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарцанд их хэмжээний ус тогтсон дуудлагын дагуу дүүргийн Онцгой комисс ажиллаж, шуурхай арга хэмжээг авсан байна.

Тухайлбал, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, 2 автомашин, Ус суваг удирдах газрын 2 алба хаагч, 2 автомашинаар нүхэн гарцанд тогтсон 72 тонн усыг соруулж, автозамын зорчих хэсгийг аюулгүй хэвийн байдалд нь оруулсан юм.

Түүнчлэн дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-2 ОНӨААТҮГ-ын ажилчид цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг хийж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-06-18 64.119.27.3

БҮР АНХ АШИГЛАЛТАНД ОРОХОД НЬ Л НААДАХ ЧИНЬ УСААР ДҮҮРНЭ, УС ЗАЙЛУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ГЭЖ МӨН Ч ИХ ХЭЛЦЭГЭЭСЭН ДЭЭ, ХЭН Ч АНХААРААГҮЙ, ЭНЭ УСАНД АВТАХ НЬ БАЙНГА ГАРНА ДАА.

Avatar

Зочин 2019-06-18 82.102.19.162

Монгол инженер бүхнийг чадна!!!

Avatar

Зочин 2019-06-18 106.186.208.29

Гаднын хүмүүс "Усанд дарлуулдаг МОНГОЛ" гэж егөөдөж, биднийг шоолж байна. Зам, барилга, гүүр, орон сууцны хороолол дотор б мөн ялгаагүй автомашины зогсоол байгуулсан ч ус зайлуулах шугам хоолой хийж, ойролцоох гуу, жалга, суваг шуудуу руу урсахуйцаар налууг нь тооцож, төлөвлөж хийх ёстой. Манай барилгын зургийн компани нь ч тэр гүйцэтгэгч компани нь ч тэр ямар ч мэдлэггүй. Ялангуяа гэр хорооллын доторхи зам тавьж байна гэж бетонон боржураар хашаад л дотор нь асфальт дэвссэн болоод л дуусаа.

Avatar

Зочин 2019-06-18 66.181.188.50

хонхор газар ус тогтохоос яахав дээ. ийм балай юм хийдэг инженер байх ч гэж

Avatar

Зочин 2019-06-18 66.181.161.27

Монгол инженер бүхнийг чадна!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж