МХБХ-ны “Хүрхрээ" үндэсний дээд лигийн нэгдүгээр тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Нийт дөрвөн тоглолт болсноос “Хоромхон”, “Хангарьд”, “FC Ulaanbaatar”, “Эрчим” багууд өрсөлдөгчөө хожжээ.
VI.13 (Бямба)
- “Соёмбын барсууд” –“Хоромхон” (МХБХ-ны талбай) 0:4
- “Хангарьд” – “Дэрэн” (Орхон аймагт) 6:3
VI.14 (Ням)
- “UBU FC” – “FC ULAANBAATAR” (МХБХ-ны талбай) 2:3
- “Эрчим” – “УБ-ын мазаалайнууд” (ТЭЦ-IV) 8:1
Одоогоор 5 тоглолт хийсэн “FC Ulaanbaatar” 12 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол 4 тоглолттой “Эрчим”, “Сэлэнгэпресс” 10 оноогоор удаалж байна. Харин “Хоромхон” 7, “UBU FC” 6, “Хангарьд” 6, “Улаанбаатарын мазаалайнууд” 4, “Дэрэн” 3 оноотой IV-VIII байрт бичигдэж байна. Tаван тоглолт хийгээд байгаа “Соёмбын барсууд” нэг ч хожилгүй хүснэгтийн сүүлд бичигдсээр хэвээр.
Нэгдүгээр тойргийн тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд үргэлжилнэ.
Ч.БОЛ