Justin Bieber цагаан Lamborghini-тай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Justin Bieber цагаан Lamborghini-тай болжээ

Канадын залуу од, дуучин Justin Bieber гурван сарын өмнө жолооны үнэмлэх авсан ч тэрбээр аль хэдийнэ өөрийн гоёмсог унаатай болжээ. Түүний шинэхэн унаа болох цагаан өнгийн Lamborghini-г түүнийг урлагийн замд хөтлөн оруулсан реппер P.Diddy 16 насны төрсөн өдрөөр нь бэлэглэсэн байна. Тэд ажил хэргийн хамтрагчаас гадна дотно найзуудын харилцаатай байдаг гэнэ.


Харин дуучин Bieber өчигдөр Лос-Анжелес хотод өөрийн цагаан Lamborghini-гаа хөлөглөн дуучин Sean Kingston-ы хамт зугаалж яваад гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.


Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж