Эмэгтэй гишүүд хуралдааныг орхилоо

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Эмэгтэй гишүүд хуралдааныг орхилоо

УИХ дахь эмэгтэй гишүүд яг одоо мэдээлэл хийх гэж байна.

Тэд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааныг дөнгөж сая орхиж гарсан бөгөөд уг хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм.

Гэвч эл асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаатай завсарлага авсан тул эмэгтэй гишүүд үүнийг эсэргүүцэж, "Ард түмний захиалгаар орж ирж байгаа хуулийг хэлэлцсэнгүй, асуудлыг албаар гацаалаа. Ингэж хандаж байгаа бол бид нар Байнгын хорооны хуралд суух шаардлага алга" хэмээн нилээд маргаан болж, удалгүй гишүүд хуралдааны танхимыг орхив.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж