Зуслангийн байшингийн түрээсийн үнэ 300 мянгаас 40 сая төгрөг

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Зуслангийн байшингийн түрээсийн үнэ 300 мянгаас 40 сая төгрөг

Зуслангийн байшингийн түрээсийн үнэ 300 мянгаас 40 сая төгрөг

Зуны улиралд нийслэлийнхэн хотын дуу чимээ, агаарын бохирдлоос түр ч болов холдохын тулд зусланд гарахыг эрмэлздэг тул зуслангийн байшингийн эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Нэн ялангуяа нярай болон бага насны хүүхэдтэй, өндөр настай хөгшидтэй айл өрх ядаж зуны гурван сарыг цэвэр агаарт өнгөрөөхийг хичээдэг билээ. Зуслангийн байшингийн үнэ ханш байршил болон орчноосоо шалтгаалан үнийн хувьд харилцан адилгүй ба сарын түрээсийн дундаж үнэ нь 300 мянгаас эхэлж буй бол дээд тал нь сарын төлбөр гурван сая хүртэлх төгрөгийн үнэтэй байна.

Зуслангийн байшингийн эрэлт нэмэгдэхийн хэрээр түрээслүүлэгчид ч бас үнээ тодорхой хэмжээгээр нэмж, түрээсийн мөнгөө аль болох гурван сар болон жилээр авахыг эрмэлзэх болжээ. Үнийг 50-100 мянган төгрөгөөр нэмсэн байв. Өнгөрсөн жил 200 мянган төгрөгийн үнээр түрээслүүлж байсан зуны байшингийн үнэ энэ жил 300 мянган төгрөг болжээ.

Цэвэр агаарт, тохилог, байршил сайтай байшингийн дундаж түрээсийн үнэ ямархуу үнэ ханштай байгаа талаарх мэдээллийг хүргэе.

Чингэлтэй дүүрэг

Чингэлтэй дүүрэг нь зуслангийн 10 орчим амтай. Тус дүүрэгт  зуны улиралд оршин суугчдын тоо 300-400  мянгаар нэмэгддэг ба одоогоор 96 мянган хүн ам оршин суудаг байна. Чингэлтэй дүүрэгт харьяалагдах Зүрх уул орчимд зуслангийн 3*5 хэмжээтэй модон байшингийн дөрвөн сарын түрээсийн төлбөр 1.1 сая ба сарын төлбөр нь 320 мянга аж. Модтой ойрхон ба автобусны буудлаас 300 метр хол зайтай юм байна. Мөн Зүрх ууланд модон дунд байрлах 17 мкв талбай бүхий модон байшингийн дөрвөн сарын түрээсийн үнэ 1.2 сая төгрөг. Тус байшин нь баригдаад зургаан жил болсон ба худгаас усаа зөөх аж.

Яргайтын богинод хоёр давхар мансарттай палкан байшингийн гурван сарын төлбөр 5.4 сая ба сарын түрээс нь 1.8 сая төгрөгийн үнэтэй. Түрээсийг гурван сараар нь төлөх аж. Модон дунд байрлах ба баригдаад таван жил болжээ.

Бэлхийн бага хадатын аманд ойн захтай ойр модон байшин 150 мкб талбайтай гурван давхан дүнзэн зуслангийн байшингийн сарын төлбөр 1.2 сая ба гурван сарын төлбөр нь 3.6 сая аж. Халаалтгүй тенээр халдаг, тавилгагүй, баригдаад 10 жил болж буй юм байна. Төлбөрийг гурван сараар нь төлөх ба худагтай ойр ба замаас хол аж.

Тус аманд  Хадат Вилла хотхоны баруун талд байрлах 30 мкб талбай бүхий гурван өрөө тавилгатай байшингийн сарын түрээс 500 мянган төгрөгийн ханштай. Төлбөрийг гурван сараас дээш буюу 1.5 сая хүртэлх төгрөг төлөх юм байна. Блок хийцтэй тус байшин 2017 онд баригджээ. Ойр орчимдоо худаггүй ба айлаас усаа зөөх, хашаандаа модон жорлонтой аж.

Зуунмод зусланд 5*7 хэмжээтэй зуслангийн модон байшингийн сарын төлбөр  700 мянган төгрөг ба гурван сараар буюу 2.1 сая аж.

Жигжид зусланд тэгш талбайтай модон байшин гурван сарын төлбөр нь 900 мянган төгрөгийн үнэтэй ба баригдаад 15 жил болжээ.

Баянзүрх дүүрэг

Гачууртад могойтын дэнж гэх газарт дөрвөн улиралын хаус сарын түрээс нь гурван сая төгрөгийн үнэтэй. Мод болон голтой ойр ба 330 мкб талбай бүхий тус байшин нь дөрвөн унтлагын өрөө, гурван зочны өрөө, гурван машины гарааштай. Мөн шалны халаалттай ба өвөлдөө ч бас амьдрах боломжтой тул жилийн түрээсийн үнэ нь 36 сая. Бохир цэвэрийн шугаманд холбогдсон ба жилийн түрээсийн үнэ дээр хоёр сарын барьцаа буюу зургаан сая төгрөг авах юм байна. Газрын хэмжээ нь 1100 мкб аж.

Баянгол дүүрэг

Нам дор тэгш газарт 7*8 хэмжээтэй баригдаад найман жил болсон модон байшингийн сарын төлбөр 800 мянган төгрөгийн үнэтэй байна. Түрээсийг гурван сараар буюу 2.4 сая төгрөгөөр тооцох аж.

Хан-Уул дүүрэг

Өлзийт хороололд байрлалтай зусланд таван ханатай монгол гэр сарын 280 мянган төгрөгийн үнэтэй байна. Гурван сарын төлбөр 840 мянган төгрөгөөр тооцох аж. Зам дагуу байрлалтай, гүний худагтай, хашаатай, автобусны буудалтай ойр юм байна.

Гачууртад байрлалтай 300мкв Сингл хаусын сарын төлбөр нь гурван сая төгрөг ба төлбөрийг  гурван сарын есөн сая төгрөг дээр барьцаа 1.5 сая төгрөгийг нэмээд жилийн 36 сая ба барьцаа гурван сая төгрөг төлөх аж аж.  Монгол шилтгээний ойролцоо байрлах уг хаус нь хоёр жилийн өмнө ашиглалтад орсон ба дөрвөн унтлагын өрөө, дөрвөн ариун цэврийн өрөө, сагсны талбай, хүүхдийн гулсууртай аж.

Сонгинохайрхан дүүрэг

Баруун салааны Бумбатын аманд 4*6 блок хийцтэй байшин сарын түрээс нь 300 мянган төгрөг. Төлбөрийг гурван сараар буюу  900 мянган төгрөгөөр тооцох аж. Тус байшин баригдаад найман жил болж буй юм байна.

Зүүн салааны зусланд модтой ойрхон 4*6 хэмжээтэй  байшин гурван сарын  төлбөр нь 900 мянган төгрөгийн үнэтэй байна.

Найрамдал Баянголын аманд 20 мкв талбай бүхий модон шинэ байшин сарын түрээс нь 500 мянган төгрөгийн үнэтэй байна. Хүн амьдраагүй гэх ба баригдаад хоёр жил болж буй аж. Гурван талдаа вакум цонхтой. Хотын төвөөс 15 км зайтай, төв замаас салаад 400 метр явж хүрэх ба тоггүй аж. Өөрөөр хэлбэл, газаар хоол ундаа хийх аж. Гурван сарын төлбөр нь сая төгрөгийн үнэтэй байна.

Зар мэдээллийн сайтуудаас харахад олон жил болсон модон байшинг дор хаяж сарын 300-800 мянгаар түрээслүүлж байв. Түрээслүүлэгчдийн зүгээс түрээсийн төлбөрөө жилээр нь авах сонирхолтой байх ба хамгийн хямд нь буюу дөрвөн сарын түрээсийн үнэ 1.1 сая төгрөг бол жилийн түрээс хамгийн үнэтэй нь 40 сая хүртэлх төгрөгийн үнэтэй байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж