МАН-ын "түрийвч" | News.MN
76:1 - ЧОЙЖИЛСҮРЭН
МАН-ын "түрийвч"

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг үсгийн дарааллаар "76:1" булангаараа танилцуулж буй. Бид энэ удаад УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэнг танилцуулж байна.


1990 оноос хойш бизнесийн салбарт зүтгэж, бүтээж байсан олон бизнесмен өдгөө улс төрд орсон. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй түүнийг ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанид захирал хийж байгаад Монголдоо ирж “Хурд” группийг байгуулсан гэдгийг тэр бүр мэдэхгүй болов уу.

1995 онд анх гадаад худалдааны чиглэлээр байгуулсан “Хурд” групп өдгөө барилга, хүнс, үл хөдлөх, барилга, авто худалдаа, уул уурхай зэрэг олон бизнесийн салбарт өөрийн үүргээ гүйцэтгэж буй.

Улс төрийн гараагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын Тамгын газрын дэд даргын албыг хоёр жил хашиж, 2008 онд Увс аймгаас УИХ-д томилогдсоноос хойш тэрбээр олны танил эрхэм болсон. Түүнийг улс төрийн нимгэн намтартай, бизнесийн салбараас гэнэт “үсэрч” орж ирсэн нь намдаа өгсөн хандив, намынх нь нөөлөг гэж улс төрийн хүрээнд ярьдаг. Сонгогдох бүртээ мөнгө тараадаг хэмээх шүүмжлэл, сонгууль бүрийн дараа түүнийг дагадаг. Тиймдээ ч Увсын ч, МАН-ын ч "түрийвч" хэмээн цоллох нь бий. Улс төрийн намууд дунд сонгууль бүрийн өмнө хэн хэрхэн "төлбөр" төлснөөрөө мандат авч, ялалт байгуулбал сайдын суудал, албан тушаал гээд эрэмбэлэгддэг нь нууц биш.

Тиймдээ ч 2016 онд Сангийн сайдаар томилж байсан гэдэг. Харин одоо тэрбээр УИХ-ын гишүүн,  Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж буй. Сангийн сайдын ажлаа авсныхаа дараа манай эдийн засаг элгээрээ хэвтсэн хэмээн чарласаар Монгол Улсыг ОУВС-ийн гурван жилийн хөтөлбөрт хамрагдах ажлыг гардан зохион байгуулсан. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн хувьд илүү “хэмнэлт, тандалт”-ын горимд шилжсэн ч тэдний нэрийг барьж Б.Чойжилсүрэн, МАН ч сайн "шоудаж", улс төр хийж буй.

Тэрбээр МАН-аас гурван удаа мандат өвөртлөн, Увс аймгийн иргэдийг төлөөлж буй  бөгөөд улс төрийн хувьд намтар гэхээс  илүү  бизнесээ өргөжүүлэх гэж улс төрд зүтгэж буй гэж дүгнэх хүмүүс ч бий.

Түүний бизнес улс төрд орсон цагаас нь илүү их “цэцэглэж”, хөгжиж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч улстөрч гэхээс илүү улс төр дэх бизнесменүүдийн нэг гэж хэлэгддэг болов уу.

Түүний талаар олон хар бараан мэдээллийг Google-ээс олж болно. Б.Чойжилсүрэн гишүүний эзэмшдэг “Хурд” групп Төв цэнгэлдэх тойрсон, гайгүй газар бүхнийг авч, өндөр барилга барьж буй. Хаана гоё, ганган, байршил сайтай барилга байна тэр бүхэн “Хурд”-ынх байдаг нь нууц биш. Сүүлийн үед уул уурхайн бизнес рүү илүү их анхаарч, тэр нь улс төрийн болоод хувь хүмүүсийн бай болж, сүүлийн үед хэвлэлээр бичигдэх нь бүр ч ихсэх болов. Б.Чойжилсүрэн гишүүн “Хурд” групп, түүний охин компани гэгдэх  30 компанийг 100 хувь эзэмшдэг, жилдээ 26 сая төгрөгийн орлого олдог гэх ч өөрийнхөө нэр дээр автомашингүй гэдэг.

ЖДҮХС-аас 30 сая төгрөгийн зээл авах гээд зүтгэж яваа иргэд нь “майлж” байхад  ганцхан компанитай төрд орж ирсэн Б.Чойжилсүрэн гишүүн 30 компани дангаараа эзэмшдэг гэхээр улстөрч, бизнесмен хоёрын ялгаа, улс төрд байх шалтгаан нь харагдах болов уу. Түүнээс гадна түүнийг бизнесмен гэж тодорхойлж буйн бас нэг шалтгаан бол гурван удаа, 12 жил УИХ-д суусан хэрнээ өнөөдөр Б.Чойжилсүрэн гишүүн санаачилсан, түүний автортой амьдрал дээр хэрэгжиж байгаа хууль гарын хуруунд багтах төдий л болов уу, УИХ-ын гишүүний хувьд шүү дээ.

Тэрбээр 2020 онд ч Увс аймгаа зорино. Харин түүнд Увсыг зорих мандатыг МАН олгоно, харин дахин сонгогдох эрхийг Увсын иргэд олгоно.

Улс төрд анх удаа сонгогдоод байгаа бие даагч гишүүн хүртэл хууль санаачилж байхад өнөөдрийг хүртэл Б.Чойжилсүрэн гэсэн автортой хууль лав хайгаад олсонгүй. Гэхдээ бусадтай хамтарсан, Сангийн сайд байхдаа санаачилсан хуулиудыг энд оруулаагүй гэдгийг тодотгоё.


НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль Автоматикч телемеханикч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компаний захирал
  • 1995-1999 онд "Хурд Ч" ХЭАА-н захирал
  • 1999-2006 онд "Хурд Хүнс" ХХК-ий захирал
  • 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

ШАГНАЛ:

  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2009 онд Алтангадас одон
  • 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ:

  • Англи
  • Орос

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-18 202.179.24.184

OROS ANGLI GEJIIN SHUU. SAIHAN ICHIHGUI SHAAHIIMAA

Avatar

Зочин 2019-06-18 178.17.170.117

муу далдага бямбацогтыг бодвол боловсролтой юм даа …

Avatar

+-*/ 2019-06-18 49.0.212.97

Цагаан бадааг нь идэх юмсан

Avatar

Новшийн амьтан 2019-06-18 202.21.113.238

Чойжилсүрэн олигтойхон ганц ч үг хэлж чаддаггүй нөхөр. Харин хувийнхаа юманд ичиж зовохгүйгээр зүтгэдэг. Баяр болгоноор 75 гишүүнд бэлэг тарааж өөрийнхөө эсрэг нэг ч үг хэлүүлэхгүйгээр амын нь барьдаг. Их хурал доторх хүчний харьцаа хаана илүү жин дарна уу Чойжилсүрэн тийшээ хазайдаг. Хүн чанараар зүүн хөлийн чигчий хуруу л гэсэн үг.

Avatar

Галбадрах 2019-06-18 202.179.25.221

Мигээс ихээхэн газар авилгадаж авсан нөхөр боловуу. Өнөөгийн их гарын хулгайч нарын нэг.

Avatar

Зочин 2019-06-18 112.72.11.103

увс орос өөр хэл байхгүй

Avatar

Зочин 2019-06-18 112.72.11.103

наадах чинь монгол улс 2 хон хэлтэй оросоос угаалгын нунтаг саван оруулж ирж улсад шахсан 1 хан бизнестэй

Avatar

Zochin 2019-06-18 125.129.60.84

Aav nb gej ih aihtar naimaani guilgeetei hun baisan.mashin oruulj irdeg bsisan nb unen

Avatar

Zochin 2019-06-18 175.223.23.223

Yay altangadas avchihsan tuuj bna shdee .uih /d orood hurdan tuhuurch avsan bna .zaagtaibailgahgvi bol ene met humuus huvin ambitsaa burduuleh gedgin tod jishee .anh orosoos 2hachin yum mongold buuj baisan shdee ehner nb gej unjisan namhan buduun avgai baisan

Avatar

зочин 2019-06-18 103.26.192.43

Хурдын барилгууд МОД ТАРИХ гэдгийг ОГТ МЭДДЭГГҮЙ хүмүүс байнэлээ.\nЧимэглэл болгож ганц нэг мод тарьсан болж нүглийн нүдийг гурилаар ХУУРДАГ газар даа.

Avatar

Зочин 2019-06-18 66.181.181.248

зөвхөн ил гарсан нь 30 тэрбумын НӨАТ буцаалт, 18 тэрбумын сургуулийн шахаа …..

Avatar

Зочин 2019-06-18 49.0.212.97

Англи, Орос хэлээр А-ч байхгүй, зүгээр л Монгол, Дөрвөд хэлтэй луйварчин

Avatar

Зочин 2019-06-18 66.181.180.140

англи байтугай оросоор ярьж чадахгүй н**ш халхаар ч чадахгүй новшийн дөрвөд

Avatar

Увсын Чойжоо 2019-06-18 66.181.161.10

Энэ дуйварчнаас хэдэн цаас горьдсон юмнууд худлаа пялдагадаад байгаа юм байх даа. Тост, Тосон бумба гээд яаж эрээ цээргүй загнаж байгаа "а******н", шуналын хүүдий" билээ. Намын түрийвч гэхлээр улс төрийн энэ бузар булай бүхэнд оролцдог, өөрөө гардан хийдэг нөхөр байгаа шүү дээ. Маш бүдүүлэг харьцаатай, мөнгөнд эрдсэн зантай. Сайн нэр зүүх тавилангүй амьтан даа

Avatar

Хаагий АХ 2019-06-18 193.37.255.26

энэ хүний бизнесийн ачаар монголд хэдэн хүн идэх хоолтой залгадаг гэдгийг мэдэхүү бас улсад төлдөг татварын хэмжээ зэргээрээ жинтэй хувь нэмэртэй байх шүү. Манайхан ч атаархахаас цаашгүй лдээ

Avatar

BAYR 2019-06-18 202.9.42.177

Tuslahgui ymaa ghed am bitgii nemldee yaj iijagal biy biynee doosh n hiih gd bhiin !

Avatar

Цэеэнхорлоо 2019-06-18 109.232.240.23

Жинхэнэ бизнесмэн хүндээ

Avatar

Цэеэнхорлоо 2019-06-18 109.232.240.23

Монгол эрчүүд өөрсдөө юу ч хийж бүтээж чадахгүй авгай хүүхнүүдийн тогоо шанаганы хэрүүл хийгээд л суудаг болждээ улсаа хөгжүүлэх ёстой эрчүүд нь хийж байгаадаа атаархаад боож үхчихгээд байж байдаг хэцүүхэн л болждээ Чойжилсүрэн мундаг эр хүн хийж бүтээж чадаж байна энэ үгүйсгэгчдийг битгий тоогоорой наадуул чинь юу ч чадахгүй том том юм яриж цээжээ дэлдэж согтуу орилдог нөхдүүд л байдаг юм амжилт Чойжилсүрэн

Avatar

Батбаатар 2019-06-18 94.176.148.170

Энд муулж байгаа нөхдүүд юу мэдэж муулна вэ та нарын энэ яваа насаараа зориулаад талыг нь ч хийж чадахгүй бүтээн байгуулалтыг энэ хүн л хийж байгаашүү !

Avatar

Батбаатар 2019-06-18 94.176.148.170

Монголын томоохон татвар төлөгчдийн нэг хийж бүтээж яваа чадварлаг бизнесмэн увс нутгийн төлөөлөл мундаг залуудаа цаашдын ажилд нь амжилт хүсье!

Avatar

zaya 2019-06-18 185.189.114.77

yron bol choijilsuren mundag hun shvv manai uwsiihniig uudun tataj bga hundee

Avatar

Davaa 2019-06-18 213.171.196.158

Ene comment bichij bgaa humuus hunii hiisen buteesen zuiliig neg bodoj tungaaj bgaach bugd neg tiim sonin surug bodoltoi yas yuman deeree yugaa ch medehgui

Avatar

Бат-Эрдэнэ 2019-06-18 139.162.127.128

Улс төрд гарахаасаа өмнө зөндөө л олон бие даасан бизнес эрхэлж байсан хүндээ хийсэн зүйл нь эрсдэлгүй л байна уу гэхээс хэзээч эрсдэл дагуулахгүй Мундаг хүн шүү

Avatar

surnee 2019-06-18 79.142.76.183

Улс орны хөгжил 1 2 хүнээс биш өөрсдөөс чинь шалтгаалдгыг ойлго балай үгүйсгэгчдээ !

Avatar

surnee 2019-06-18 79.142.76.183

Өөрсдөө хийж бүтээж чадахгүй гэртээ гэдсээ илээд хэвтэж байж хийж бүтээж олон мянган хүнийг ажлын байраар хангаж яваа хүнийг муу хэлж яахнавдээ сүгнүүдээ !

Avatar

Davaa 2019-06-18 213.171.196.158

Hiij buteej olon ar ger zaluuchuudiig ajiltai amidraltai bailgaj bgaaa busad humuusee boduulch bas hiisen yumtai hun

Avatar

Х 2019-06-18 139.162.51.207

хөдөлмөр хүнийг бүтээдэг юм шүү сайхан хөдөлмөрч хүн ЧОЙЖОО

Avatar

долгосүрэн 2019-06-18 202.9.42.177

mash olon hunii amidraliig zalgaj bgaa xvndee ulsiin ih hurliin gishuudiig bodwol hawigui deer hudlaa vnen ym yriad nhku shudarga xvn shuudee

Avatar

Зочин 2019-06-18 203.91.112.198

бүхэл бүтэн хороолол барьчихаад машины зогсоол байхгүй аваарын хаалга таглаад зогсож байдаг хүндээ

Avatar

Иргэн 2019-06-18 203.91.115.56

Ирвэс хамгаалах сангийн мэргэжилтэн ЛХАГВАСҮМБЭРЭЛ асаны үхэл энэ хүнтэй холбоотой Тосон бумбын нурууг ухах гэж талийгчтай их тэрсэлдсэн дээ.

Avatar

Б.ЦОГТГЭРЭЛ 2019-06-18 103.229.123.3

АСАР ИХ ШУНАЛТАЙ ХҮЙТЭН ЦЭВДЭГ ХОНОЦЫН СЭТГЭЛТЭЙ УВСААС БУСАД АЙМАГ ОРОН НУТГИЙГ МӨНГӨ ГЭЖ ХАРДАГ н**ш !!!

Avatar

Зочин 2019-06-18 103.229.123.251

Цэрэнбат сайд бас увсынх бүүр 46 компани эзэмшдэг гэсэн наад Чойжоо чинь ядуу юм бишүү

Avatar

Чойжоо 2019-06-18 202.126.88.212

Муулах хүнээ олов оо, Улс төрд орохоосоо өмнө 20−д компнитай биеэ даасан хөрөнгө мөнгөтэй мундаг бизнесмэн л байсан, Хурдаараа , эрчээрээ л яваа чадалтай залуу . Татвараа найдвартай төлдөг компаниудтай .

Avatar

Нарийндаа хатаж хорголоо тоолсон сдак 2019-06-18 103.57.95.98

Албан тушаалд мөнгө зардаг ч Ард түмэндээ сохор зоос ч зардаггүй хүн хог. Монгол төрөөс үүрд зайлаарай

Avatar

Үндсэн хуулийн өөрчлөлт 2019-06-18 81.30.195.5

Үндсэн хуулийн өөрчлөлт endees ehleh yostoi. Deputat bolno gedeg ni alban tushaald ochih damjlaga bolson ni ene etgeediin CV-s tod haragdaj bna. Ug ni deputat ni ta bidnii songoson, bidniig toloolj huuli heleltsen batlagch engiin neg irgen. Suulid ni oorsdoo huulid oorchlolt oruulaad darga boltsgooj huuli togtooh ajlaa hiij chadahaa bolisonii tod jishee ni ene etgeed

Avatar

dorj 2019-06-18 66.181.161.80

tosonbumbin nuruunii irvis hamgaalagch zaluugiin amig horooson odoo. gazrig n uhaj baigaa

Avatar

Бигэр 2019-06-18 202.9.43.189

ОХУ-аас УАЗ-469 машиныг татваргүй оруулж ирж баяжсан болов уу. Энэ мэт хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийн хэмжээг Монгол Улсын татварт төлсөн мөнгөтэй нь харьцуулаад ямар арга замаар хөрөнгөжснийг тогтоочих хэрэгтэй. Үнэнч шударгаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо татвараа бүрэн төлсөн байвал иргэд муулаад хулгайч луйварчингаар нь дуудахгүй биз дээ. Одоо гишүүнээ болиод импортлодог салбараа зогсоогоод, экспорт дэмжсэн үйлдвэрлэл эрхлээсэй билээ. Ядаж нүгэл үйлдсэн бол цайрах байлгүй.

Avatar

Зочин 2019-06-18 66.181.161.120

н.энхбаяр дэд сайдын суудал шинээр зохиож зарсан.ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргын суудлаа бас зарсан бн.

Avatar

Зочин 2019-06-18 202.131.247.12

энэ дөрвөдийн англи хэл гэж юу байдгын

Avatar

Зочин 2019-06-18 64.119.25.34

Орос, дөрвөд хэлтэй

Avatar

Дампуурсан төр 2019-06-18 43.242.242.69

Монгол төрийг эрүүгийн хэрэгтнүүд удирдаж байна. Сайн цаг хурдан болоосой. Улсаа аврах залуус төрөөсөй гэж бодох юм.

Avatar

Зочин 2019-06-18 202.126.88.223

Дөрвөд хэлтэй гэж бичихээ мартсан байна.

Avatar

ОО 2019-06-18 150.129.143.158

Алышүү дурак минь халх хэл чинь хүртэл нэг төрлийн аялга за

Avatar

зочин 2019-06-18 202.21.125.35

10 тэрбум төгрөгөөр Сангийн сайд болсон гэж яригддаг хүн дээ. Сонгуулиар ч тэр бусад үед ч тэр бүх асуудлыг мөнгөөр хүч түрэн шийддэг зуршилтай маш их шуналтай хүн дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж