Т.Мөнхзул тивийн медальтай анхны шатарчин болов

Хуучирсан мэдээ: 2019.06.18-нд нийтлэгдсэн

Т.Мөнхзул тивийн медальтай анхны шатарчин болов

Т.Мөнхзул тивийн медальтай анхны шатарчин болов

Монголын эмэгтэй шатарчдаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний медальтай тамирчин үгүй. Энэхүү амжилтыг өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Шинтай хотод болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Т.Мөнхзул гаргалаа. Тэрбээр есөн өргийн тоглолтоос зургаан оноо авч хүрэл медаль хүртсэн бөгөөд Казахстаны тамирчин С.Динара 7,5 оноогоор түрүүлж, Индонезийн тамирчин С.Харисма 7,0 оноогоор мөнгөн медаль хүртжээ.

Дэлхийн шатрын холбооны мастер Т.Мөнхзул тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны эмэгтэй шатарчин болсон бөгөөд түүний дасгалжуулагчаар Д.Төрмөнх ажиллаж байна.

Эмэгтэйчүүдийн ангилалд Их мастер Б.Мөнгөнтуул оролцсон бөгөөд 5,5 оноогоор есдүгээр байр эзэлжээ. Энэ ангилалд БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Малайз, Монголын зэрэг нийт 20 орны 36 шатарчин өрсөлдсөн байна.

Нээлттэй ангилалд Вьетнамын тамирчин Ли Куан Ли 7,0 оноогоор түрүүлсэн бол Энэтхэгийн шатарчид 2-4-р байрыг эзэлсэн байна. Монгол Улсаас ОУМ С.Билгүүн 5,0 оноогоор 31-р байр, ДШХ-ны мастер Г.Амартүвшин 4,0 оноогоор 55-р байр, ОУМ Н.Баттулга 3,0 оноогоор 69-р байр эзэлжээ. Энэ ангилалд нийт 74 шатарчин өрсөлдсөн байна.

Монголын шатарчдаас Ази тивийн бүсийн болон өсвөр, залуучуудын тивийн аварга шалгаруулах тэмцээнээс үе үеийн медальтнууд тодорч байсан юм. Харин энэ жил Ази тивийн АШТ-ээс эмэгтэй ангилалд анхны хүрэл медалиа авлаа.

2019 оны тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шинтай хотод зургадугаар сарын 7-ноос 15-ны өдрүүдэд болсон бөгөөд дэлгэрэнгүй дүнг http://chess-results.com дарж үзнэ үү.

2019 оны Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Т.Мөнхзул тоглолтын үеэр.
Казахстаны шатарчин С.Динара 2019 оны тивийн АШТ-д түрүүлэв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж