Хятадын нефть, байгалийн хийн "CNPC" компанийн ерөнхий захирал Ляо Юнъюань авлигын хэрэгт сэжиглэгдсэн тухай Reuters мэдээлжээ.
Түүнийг Хятадын Коммунист намаас хөөсөн байна. ХКН-ын Сахилга дэг журмын Төв комисс түүний хэргийг гуравдугаар сараас эхлэн авч үзэж байгаа ажээ. Ляо Юнъюанийг “Сахилга дэг журмыг ноцтой зөрчсөн” гэж үзэж байгаа гэнэ. Энэ томъёоллыг эрх баригчид ихэвчлэн авлигын хэрэгт холбогдуулан хэрэглэдэг.
Комиссийн мдээлснээр бол тэрбээр албан тушаалаа хувийн эрх ашигт ашиглан, авлига авч байжээ. Юнъюанийг бүх албан тушаалаас нь чөлөөлж, хэргийг мөрдөн байцаах байгууллагад шилжүүлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР