ОХУ: Өнгөрсөн жилийн төгсөгчдийн 75 хувь нь ажилд оржээ | News.MN

ОХУ: Өнгөрсөн жилийн төгсөгчдийн 75 хувь нь ажилд оржээ

ОХУ: Өнгөрсөн жилийн төгсөгчдийн 75 хувь нь ажилд оржээ

ОХУ: Өнгөрсөн жилийн төгсөгчдийн 75 хувь нь ажилд оржээ

2018 онд Оросын их, дээд сургууль төгсөгчдийн 75 хувь нь хагас жилийн дотор ажил олжээ хэмээн "РИА Новости" Статистикийн албаны тайланд үндэслэн мэдээллээ.

Тайлангаас харахад их, дээд сургууль төгсөгчид илүүтэй буюу 75,3 хувь нь ажилд орсон бол тусгай дунд боловсрол эзэмшин төгсөгчдийн 61,6 хувь нь ажлын байраа олсон байна.

Гэсэн ч ажлын дадлага туршлагатай хүнийг илүүтэй ажилд авах сонирхол ажил олгогчдод байсаар байгааг тайланд онцолжээ. Гэсэн ч шинэхэн төгссөн мэргэжлийн дипломтой хүний хэсэг зуур үйлдвэрлэлийн дамжлагад ажиллуулан туршлага суусны дараа мэргэжлийнх нь дагуу дэвшүүлэн ажиллуулах тохиолдол түгээмэл байгаа ажээ.

Их, дээд мэргэжлийн дипломтой төгсөгчид төгсөхөөсөө өмнө сонирхсон газраа мэргэжлийнхээ дагуу ажлын байр олж чаддаг нь төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл рүү шилжих хувь өндөр байгаад нөлөөлдөг байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж