ОХУ 2019 оны намраас хүнсний бүтээгдэхүүний шинэ стандартыг мөрдөж эхлэхээр зэхэж байна. Шинэ стандартын дагуу хүнсний бүтээгдэхүүний шошгон дээрх тэмдэглэгээг өөрчилнө хэмээн ОХУ-ын Стандартын алба мэдээллээ.
Шинэ стандартаар улаан, шар, ногоон өнгийн босоо зураасан кодыг шошгон дээр заавал тавих ёстой. Энэ код тухайн бүтээгдэхүүний орц, найрлагын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчид өгөх юм. Өөрөөр хэлбэл, зураасан кодыг тайлж уншсанаар юу идэж байгаагаа хэрэглэгчид мэддэг болох нь.
Гэхдээ зураасан кодыг одоогийн байдлаар сайн дурын журмаар хэрэглэх бөгөөд хэсэг хугацааны дараа заавал байлгахаар төлөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ