ЕАБХАБ-ын гишүүн орнууд “Терроризмтой тэмцэх” сэдвээр Улаанбаатар хотноо чуулна | News.MN

ЕАБХАБ-ын гишүүн орнууд “Терроризмтой тэмцэх” сэдвээр Улаанбаатар хотноо чуулна

ЕАБХАБ-ын гишүүн орнууд “Терроризмтой тэмцэх” сэдвээр Улаанбаатар хотноо чуулна

ЕАБХАБ-ын гишүүн орнууд “Терроризмтой тэмцэх” сэдвээр Улаанбаатар хотноо чуулна

“Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд (ТТХДЭРУСТ) бүх нийгмийг хандуулах” сэдэвт бүс нутгийн бага хурал Улаанбаатар хотод 2019 оны зургадугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд болно.

Өндөр түвшинд болох бүс нутаг хоорондын тус бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газрууд хамтран зохион байгуулах юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга санаачлагаар гишүүн улс орнуудын  терроризмтой тэмцэх эрх бүхий байгууллагын тэргүүн нарын өндөр хэмжээний бага хурлыг анх санаачлан 2018 оны 6 дугаар сард Нью-Йорк хотод хуралджээ.

Анхны хурлаас терроризмын эрсдэлийг арилгах зайлшгүй шаардлага байгааг бүх нийтээр зөвшөөрч дараагийн хурал болох хүртэлх хоёр жилийн хугацаанд бус нутаг бүр терроризмтой тэмцэх сэдвээр бага хурлууд зохион байгуулахыг чиглэл болгосон дагуу Монгол Улсын Терроризмтой Тэмцэх Ажиллагааг Зохицуулах Зөвлөлийн санаачлагаар Монгол Улсад бүс нутгийн бага хурал хийх санаачлага гаргасны дагуу хурлыг зохион байгуулах болсон байна.

Бага хурлын зорилго бол үр нөлөөтэй, хүний эрхэд нийцсэн, жендерийг хангасан  ТТХДЭРУСТ бодлого боловсруулахад тулгарч байгаа өнөөгийн сорилт, сайн туршлагыг хэлэлцэх, тус бүс нутагт ЕАБХАБ-ын болон Азийн улс орнуудын хооронд яриа хэлцээ, хамтын ажиллагааг өрнүүлэх, цаашдын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оршино. Тухайлбал, бага хурал дараахи асуудлуудад анхаарлаа хандуулна. Үүнд:

ТТХДЭРУСТ бодлого баримтлахдаа соёл, шашин хоорондын яриа хэлцээний үүрэг уялдааг чухалчлах, бүс нутагт хуримтлуулсан сайн туршлага солилцох замаар нийгмийн нэгдэл нягтралыг бэхжүүлэх;

Залуучууд болон орон нутгийн байгууллагуудад ТТХДЭРУСТ талаар эрх мэдэл олгох, үр нөлөөтэй дорвитой үйл ажиллагаа бүс нутаг даяар хэрэгжүүлэх;

Үндэсний бодлого, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхдээ бүх нийгмийг татан оролцуулах арга хэрэглэх;

ТТХДЭРУСТ талаар үр нөлөөтэй бодлого, арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарах асуудлууд: Үндэсний, бүс нутгийн болон олон улсын байгууллага хооронд сайн туршлага солилцох асуудлууд багтжээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-18 122.201.31.236

Зөв дэмжиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж