Голаны өндөрлөг дэх тосгоныг Трампын нэрээр нэрлэв

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Голаны өндөрлөг дэх тосгоныг Трампын нэрээр нэрлэв

Голаны өндөрлөг дэх тосгоныг Трампын нэрээр нэрлэв

Сири, Израилийн газар нутгийн маргаантай бүс нутаг болох Голаны өндөрлөгийг саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ. Түүний энэхүү түүхэн шийдвэрт талархсан Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Голаны өндөрлөг дэх тосгоны нэрийг Дональд Трампын нэрээр нэрлэх шийдвэр гаргасан юм. Ингээд дээрх шийдвэр биеллээ олж, Дональд Трампын нэр бүхий тосгоны нэртэй ханыг өчигдөр /2019.06.16/ нээсэн байна.

Голаны өндөрлөг нь 1967 он хүртэл Сирийн нутаг дэвсгэр байсан бөгөөд Израиль 1967 онд “Зургаан өдрийн дайн”-аар эзлэн авч, 1981 онд өөрийн газар нутаг хэмээн зарласан юм. Үүнийг НҮБ-аас эсэргүүцэж, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Голаны өндөрлөгийг Дамаскт эргүүлэн өгөх, хуулиа цуцлахыг Израиль улсаас шаардаж байсан. Энэ асуудал Сири, Израилийн харилцаанд томоохон сэв суулган, одоо ч хөндүүр сэдэв болсоор ирсэн.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж