Капитрон банк салбарынхаа 95 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээний цомыг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Капитрон банк салбарынхаа 95 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээний цомыг өргөлөө

Капитрон банк салбарынхаа 95 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээний цомыг өргөлөө

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкуудаас олон ажлуудыг санаачлан зохион байгуулж байгаагийн нэг нь Банкны салбарын 95 жилийн ойн нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Тус тэмцээн 2019.06.14 – 2019.06.16-ны өдрүүдэд Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдаж, цом, медалийн эзэд болон шилдэг тамирчдаа тодрууллаа.

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 10 багийн тамирчид өөрсдийн хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээнд Монголбанк болон арилжааны банкуудаас гадна Санхүүгийн зохицуулах хороо, банк бус санхүүгийн байгууллагын багууд оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой бас өрсөлдөөнтэй болгосон юм.

Гурван өдрийн турш үргэлжилсэн тэмцээний эмэгтэйчүүдийн төрлийн хүрэл медалийг Голомт банк, мөнгөн медалийг Төрийн банкны баг тамирчид хүртсэн бол аваргын алтан медалийг Чингис хаан банкны баг тамирчид тус тус хүртлээ.

Харин эрэгтэйчүүдийн төрөл хүрэл медалийг Хас банк, мөнгөн медалийг тэмцээнийг зохион байгуулагч Монголбанкны баг тамирчид хүртэж, аваргын алтан медаль, цомыг Олон улсын хэмжээний мастер П.Болортулгаар ахлагчтай Капитрон банкны баг тамирчид хүртлээ.

Монголын банк санхүүгийн зах зээлд хурдацтай хөгжиж буй Капитрон банкны хувьд банкны салбарын ойн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа аваргын алтан медаль хүртэж байгаа амжилтаар салбарынхаа 95 жилийн ой, банкныхаа 18 жилийн ойг угтаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж