Ньюс хөтөч: Энхийг сахиулагчдад шагнал гардуулна | News.MN

Ньюс хөтөч: Энхийг сахиулагчдад шагнал гардуулна

Ньюс хөтөч: Энхийг сахиулагчдад шагнал гардуулна

Ньюс хөтөч: Энхийг сахиулагчдад шагнал гардуулна

“News” агентлаг өнөөдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт

-“Холидей Инн” зочид буудалд “Санхүүгийн салбарын комплаенс 2019” хэлэлцүүлэг болно. Утас: 80881000

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд тус газраас эрүүл мэндийн 6 байгууллагад хийсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэл, шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээг танилцуулна. Утас: 99779310

09.20 цагт

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайжруулсан шахмал түлшний "Тавантолгой түлш" үйлдвэрийн ажилтай танилцана.

10.00 цагт

-“Blue Sky” зочид буудалд “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гээс “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, санхүүгийн мэдээлэлд хийсэн үнэлгээний тайланг танилцуулна.

-Гандантэгчэнлин хийдийн "Батцагаан" цогчэн дуганд “Азийн буддистуудын энх тайвны XI ерөнхий чуулган”-ы зохион байгуулагч нар тус чуулганы талаар мэдээлнэ. Утас:360066, 88048481, 85955395

11.00 цагт

-ЗХЖШ-ын Жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн 9 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, шагнал гардуулна.

-СТӨ-нд “Монголын сэргэн мандал-Залуучуудын манлайлал” залуучуудын уулзалт болно. Утас: 99085084

19.00 цагт

УДБЭТ-т “Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчдийн нэгдсэн тоглолт болно. Утас: 99024933

Төрийн ордонд

10.00 цагт

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

14.00 цагт

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15.00 цагт

“Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт

Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сүрьеэгийн тархалтыг нуун дарагдуулсан хэргээр хуулийн байгууллагаар шалгуулах талаар иргэд мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт

-Сонгинохайрхан дүүргийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт

-Баянзүрх дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 92112770, 98117020

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж