Дархан суманд 8000 гаруй иргэдэд үйлчлэх Багийн хөгжлийн төв ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Дархан суманд 8000 гаруй иргэдэд үйлчлэх Багийн хөгжлийн төв ашиглалтад орлоо

Дархан суманд 8000 гаруй иргэдэд үйлчлэх Багийн хөгжлийн төв ашиглалтад орлоо

Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, тав тухтай орчинд, шуурхай хүргэх нь чухал. Тэгвэл Дархан-Уул аймгийн Дархан суманд улсын төсвийн 408 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, гүйцэтгэсэн сумын 11, 12 дугаар багт 468 м2 талбайтай, хурал, сургалтын танхим бүхий 11 өрөөтэй "Багийн хөгжлийн төв" барьж өнөөдөр /2019.06.17/ ашиглалтад орлоо. Тус хөгжлийн төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон аймаг, сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын хамгийн том баг гэгддэг тус багийн иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс хүргэхэд дөхөм болгоход УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд хамтран ажиллаж байгаад иргэд талархалтай байлаа.

Багийн хөгжлийн төвийн шинэ байранд албан хаагчдаас гадна багийн иргэд, нийтийн хурлын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн, Цагдаагийн хэсгийн байцаагчид байрлан хоёр багийн 2500 гаруй өрхийн 8000 гаруй иргэнд тав тухтай орчинд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс хүргэх боломжтой байгаа юм. Багийн төвийн гадна зогсоол болон дотор техник тоног төхөөрөмж бусад тохижилтын ажлыг Дархан сумын орон нутгийн төсвийн нийт 51.5 сая төгрөгөөр хийжээ.  Дархан сумын багийн төвүүд  өөрсдийн байргүй, тухайн нутаг дэвсгэрийнхээ орон сууцны байранд байрладаг байсан юм. Энэ жилийн тухайд 15 дугаар баг өөрийн гэсэн байртай болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж