С.Жавхлан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа | News.MN

С.Жавхлан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

ЖАВХЛАН

С.Жавхлан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

С.Жавхлан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн бухимдал дургүйцлийг хүргэсэн. Энэ нь нийтийн ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Энэхүү хэрэгт нэр холбогдсон УИХ-ын зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй.

Энэ мэтээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай, хүндрэлгүй шийдвэрлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаанд итгэх ард түмний итгэл сэргэх, хууль дээдлэх зарчим хэрэгжих, улмаар хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзжээ.

Эх сурвалж: www.parliament.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

987412365 2019-06-17 49.0.212.97

Сураагүй тоглоомоор оролдох хэрэггүй ээ дүү минь, тэрний оронд тэр аргал хомоолоо авчирж асааж уугиулаад төрийн ордон дахь архины, шуналын, бөгсний бузрыг дарвал харин гавьяа болно.

Avatar

Зочин 2019-06-17 64.119.26.90

Зайлуул, хэний боол юм бол доо

Avatar

sdf 2019-06-17 66.181.168.131

uul ni mash zuv huuliin tosol orgon barijee. nogoo JDU-chid ni batlahgui l dee

Avatar

зочин 2019-06-17 103.26.193.158

сонгуульт хугацаа нь дуусах гэж байхад анхныхаа хуулийн төслийг барьж байх шиг байна. тэгэхгүй бол болохгүй л дээ. Монголын улсын их хурдлын гишүүн гэдэг мань хүнд бол ахадсан л ажил л даа. гэхдээ яахав нэр дэвших хүсэл нь байгаад өөртэй нь таарсан соногоч нь байхаар иймэрхүү төрийн түшээтэй л байхаас. сонгосон гишүүнээ хараад өөрийгөө хэн болохыг мэддэг ухаан хэрэгтэй л бйана монголын ард түмэнд.

Avatar

/*- 2019-06-17 49.0.212.97

Жавхлангийн 2020 оны сонгуулийн шоу эхэлжээ таминь, баруун урдаасаа салхилсан өдөр 5 шарын Энхжин худалдааны төвийн тэнд очоод монголын үнэртэй салхиа дуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж