“Бүс нутгийн даяарчлал ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар боллоо.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс зохион байгуулж буй олон улсын энэхүү хуралд БНХАУ-ын Жилиний их сургууль, ОХУ-ын Байгалийн болон Дорнод Сибирийн Технологи, менежментийн их сургууль, АНУ-ын Сэлфордын их сургуулийн эрдэмтэн профессорууд оролцож байна.
Энэ үеэр Нэг бүс – нэг зам" олон улсын төсөл боловсруулахад: Хятад, Орос, Монгол улс, “Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор”,“Даяаршил дахь Хятад, Япон, Солонгосын бүс нутгийн хамтын ажиллагаа ба засаглал", “Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжил”, ”ХятадынТоргоныЗамынэдийнзасгийнбүсийгсудлахнь: Бүс, ба Замсанаачлагынхүрээнд Монгол, Казахстаныгхарьцуулах нь”,“Бүс нутгийн интеграци дахь Хятад, Монголын харилцааны шинэ хөгжил” зэрэг 10-аад илтгэлийг гурван орны эрдэмтэд хэлэлцэж байна.
Холбоотой мэдээ