Зургадугаар сарын 19, 20-нд ихэнх нутгаар хална

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 19, 20-нд ихэнх нутгаар хална

Зургадугаар сарын 19, 20-нд ихэнх нутгаар хална

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг тодрууллаа.


-Ойрын өдрүүдэд нийт нутгаар үргэлжилсэн хур бороо орж байна. Зарим нутагт аадар бууж,үер усны аюул нүүрлээд байгаа ?

-Зургадугаар сарын 14-нөөс баруун аймгийн нутгаас эхлэн ихэнх нутгаар хур бороо орлоо. Ялангуяа Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нутагт  үргэлжилсэн, ширүүн бороо орсон.  Төвийн аймгуудын нутгаар түр зуурын аянга цахилгаантай бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлээд байна. Тухайлбал, Төв аймгийн Лүн, Баянхангай сум орчимд ахиу хэмжээтэй бороо орж, 8.2 см хүртэл хур тунадас оржээ. Харин Төвийн нутгийн зүүн хойд хэсгээр Сэлэнгэ, Хэнтийн нуруу, Дорнод болон говийн аймгуудын зарим газраар харьцангуй бага бороо орлоо.

-Үргэлжилсэн бороо хэзээ зогсох бол?

-Нийт нутгаар орж буй хур бороо өнөөдрөөс татарч, эхэлж байна. Маргааш /2019.06.18/ Төв аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Хөвсгөл, Хангай, Алтайн уулархаг нутгаар аадар бороо орно. Энэ сарын 20, 21-нд баруун болон Төвийн аймгуудын нутгаар, 22-нд Төв, зүүн аймгуудаар бороо үргэлжлэн орно.

-Зургадугаар сард хамгийн ихдээ хэд хүрч халах бол. Урьдчилсан прогноз гарсан уу?

-Энэ сарын 19, 20-нд ихэнх нутгаар хална. Нутгийн зүүн хагаст энэ сарын 22, 23-нд нэлээд халах төлөвтэй байна. Говийн бүс нутгаар өдөртөө 31-36 хэм хүрч хална.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж