Ану цуурхалд хариу барив

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Монголын Ким Кардашиан гэгддэг дуучин Ану саяхан хоёр дахь охиноо төрүүлсэн.

Төрснийхөө дараахан оруулсан бусад үеийнхээсээ ялгагдхааргүй зургаас нь болж түүнийг өөрөөрөө төрдөггүй, тээгч эхээр хоёр охиноо төрүүлсэн, төрсөн хүн ийм байдаггүй, нялх биетэй байж өндөр өсгийт өмссөн байна, хумсаа урт ургуулчихаж гэх мэт олон янзын шүүмжлэл гарсан билээ.

Тэрээр тээгч эхээр охидуудаа төрүүлсэн гэх цуурхлын эсрэг том охин Бүжингээ хөхүүлж буй зургаа оруулж хариу барьжээ. Ану "Би юу гэж тээгч эхээр хүүхдүүдээ төрүүлэх вэ. Нөхөр, хадмууд маань ч зөвшөөрөхгүй шүү дээ. Том охин маань одоо хүртэл хөхнөөсөө гараагүй байгаа" хэмээн мэдэгдэж байсан юм.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж