Сугалаанаас 1,6 сая доллар хожиж байсан эр хулгайч болжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Сугалаанаас 1,6 сая доллар хожиж байсан эр хулгайч болжээ

Сугалаанаас 1,6 сая доллар хожиж байсан эр хулгайч болжээ

БНСУ-ын Бусан хотын оршин суугч 39 настай нэгэн залуу  2006 онд сугалаанаас 1,9 тэрбум вон буюу 1,6 сая ам.доллар хожиж байжээ. Гэвч тэрбээр хожсон бүх мөнгөө наймхан сарын дотор мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлд зарцуулан дуусгасан байна.

Харин одоо тэр эрэгтэй Бусаны Ёнжэ дүүргийн цагдаагийн хэлтэст хулгайн хэргээр шалгагдаж байгаа аж. Түүнийг сүүлийн хоёр жилийн хугацаанд Бусан болон Дэгү хотын ресторан, олон нийтийн газруудаас нийт 36 сая вон хулгайлсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа гэнэ.

Сугалаанаас их хэмжээний мөнгө хожсоноос ердөө нэг жилийн дараа гоёл чимэглэлийн дэлгүүрээс хулгай хийн баригдаж, нэг жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч дахин ийнхүү хулгайн хэргээр шалгагдаж байна гэж цагдаагийн хэлтэс мэдээлсэн байна.

Эх сурвалж:KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж