Германы хамгийн гоё үхрээр “Леди Гага” тодров

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Германы хамгийн гоё үхрээр “Леди Гага” тодров

Леди Гага, Хенрик Вилле
Фото: Markus Hibbeler / dpa / Global Look Press

Доод Саксони мужийн “Леди Гага” нэртэй үхэр Германы мал аж ахуйн German Holstein Show тэмцээнд ялжээ. Энэ тухай The Local мэдээлэв.

Хамгийн гоё үхэр цолны төлөө Герман, Люксембургийн 200 үхэр өрсөлдсөн байна. Ольденбургт зохион байгуулагдсан тэмцээнийг 5000 үзэгчид сонирхжээ.

Амьтдыг шалгаруулахдаа шүүгчид насны бүлгүүдээр авч үзэн шинжжээ. Эцсийн дүнд хоёр жилд нэг удаа болдог энэ уралдааны үнэмлэхүй аваргаар “Леди Гага” шалгарав. Энэ уралдаанд голштины ба улаан голштины үүлдрийн үхэр л өрсөлддөг байна.

“Леди Гага”-гийн өнөөгийн эзэн, фермер Хенрик Вилле (Henrik Wille) тэр үхрийг хоёр жилийн өмнө худалдан авсан ба өмнөх эзэн нь яагаад үхэрт тийм нэр өгсөнийг мэдэхгүй гэжээ. “Леди Гага” өмнө нь янз бүрийн уралдаануудад нэг биш удаа ялж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж