Наадмын харваачид энэ сард тодорно

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

НААДАМ -2019

Наадмын харваачид энэ сард тодорно

Наадмын харваачид энэ сард тодорно

Монголын үндэсний харваачдын холбооны тэргүүлэгчдийн хурал зургадугаар сарын 14-ий өдөр болжээ. Хурлаар Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын харваанд 540 харваач оролцуулах шийдвэр гаргасан байна.

Үндэсний их баяр наадамд харвах харваачдыг энэ сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатарт болох насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс сонгон шалгаруулахаар болжээ.  Харин залуу харваачид залуучуудын УАШТ-ээс эрхээ аван оролцох боломжтой юм байна.

Үндэсний их баяр наадам сурын харваагаар эхэлдэг бөгөөд долдугаар сарын 7-10-ны өдрүүдэд өсвөрийн шилдэг харваачдыг тодруулахаас гадна буриад, урианхай сурын харваа болдог. Баяр наадмын халх харваа долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд байрлах сурын талбайд болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж