Disney-гээс танд барьж буй шинэ бэлэг – Tron Legacy

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Disney-гээс танд барьж буй шинэ бэлэг – Tron Legacy

Найруулагч Жозеф Косински нь Disney-тэй хамтран "Tron Legacy" хэмээх цоо
шинэхэн гайхалтай тvvхийг танд “хvvрнэх” гэж байна. Энэхvv кинонд 2010
оны Оскарын шагналт жvжигчин Жефф Брижес болон Майкл Шин, Оливия Уайлд,
Жон Херт, Гаррет Хедланд, Серинда Свон, Жеймс Фрейн, Брюс Бокслейтнер,
Бо Гарретт, Тони Бессон нарын олон алдартнууд тоглосон байна.
Кинонд.
Сэм Флинн гэгч 27 настай техникийн гоц ухаантай залуу нь нууцлагдмал
байдлаар ор сураггvй алга болсон эцэг болох Кевин Флинн-ийг хайж байгаад
амьд vлдэхийн тєлєє тэмцдэг нэгэн тоглоомын кибер орон зайд хvрэлцэн
ирдэг. Аав нь тэрхvv харгис тоглоомын ертєнцєд ороод 25 жилийг ардаа
vдсэн болж таардаг байна. Ингээд эцэг хvv хоёр нэгэн нууцлагдмал
дагуулын хамтаар кибер оршихуйн сонирхолтой адал явдлуудыг туулах амь
сорьсон аялалаа эхэлдэг ажээ. Ямартай нь энэхvv бvтээл нь манай хойд
хєршид 2010 оны 12 сарын 26-наас эхэлж гарах тєлєвтэй байгаа гэнэ. Харин
манайд хэзээ нээлтээ хийхийг нь урьдчилан хэлэх завшаан тохиовол танд
заавал дуулгахаа амлая. Ингээд кино сонирхогч та дэлгэцэндээ ойртон
суугаад Tron Legacy-гийн зураг авалтын зарим хэсгvvд болон, трэйлерийг
нь хvлээн аваарай.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж