Усархаг бороо үргэлжлэн орно

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Усархаг бороо үргэлжлэн орно

Усархаг бороо үргэлжлэн орно

Зургадугаар сарын 19-нөөс баруун аймгийн нутгаас дулаарч, говийн аймгуудад агаарын хэм 31-36 хүрч халах аж. Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр   "Зургадугаар  сарын 22-нд нутгийн зүүн хагаст 34 градус хүрч  эргээд энэ сарын 20-ноос баруун аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо орж эхэлнэ.  Энэ сарын 22, 23-н хүртэл төвийн аймгуудын нутгаар өдөртөө 28-33 градус дулаан байх бөгөөд дээрх өдрүүдэд усархаг бороо орно. Зүүн аймгуудын зарим нутгаар буюу  Завхан, Архангай, Хөвсгөл буюу уулархаг бүс нутгаар энэ сарын 23-нд  аянга цахилгаантай их хэмжээний хур тунадас орох төлөвтэй" гэсэн байна.  

Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж  жижиг гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж