Фото: скриншот YouTube
Франц стартап Spinali Design өөрийн эзэгтэйг наранд түлэгдүүлдэггүй ухаалаг бикини зохиосон тухай The Local мэдээлэв.
Энэхүү бикини хувцсанд ус нэвтэрдэггүй, тайлж болох хэт ягаан туяаны хэмжигч багажийг байрлуулжээ. Тэр төхөөрөмж нь агаарын хэмийг хэмжин эзнийхээ тухай бүх мэдээлэлтэй харьцуулан үзээд нарнаас хамгаалах тос түрхэх цаг болсныг хэлж өгнө. Тэр мэдээллийг эзнийхээ смартфонд суулгасан тусгай программар өгдөг ажээ.
Төхөөрөмжийг зохиогчид түүнийгээ “холбогч бикини” (bikini connecté) гэж нэрлэжээ. Компани ухаалаг усны хувцас зохиосноо тавдугаар сард зарласан бөгөөд өнгөрсөн долоо хоногоос худалдаанд гаргажээ. Одоогоор зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсныг худалдаанд гаргаад байгаа ба үнэ нь 149 евро гэнэ.
Spinali Design компанийг үндэслэгч Мари Спинали (Marie Spinali) ярихдаа, тийм хувцас зохиох санаа нь танихгүй бүсгүй наран шарлагын газар түлэгдснийг хараад төрсөн гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР