Тэмцэгч Г.Арслан Германы ЭСЯ-нд ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Тэмцэгч Г.Арслан Германы ЭСЯ-нд ажиллана

Тэмцэгч Г.Арслан Германы ЭСЯ-нд ажиллана

Г.Уянга, О.Магнай, Ж.Батзандан, Г.Баасан гээд нэгэн үе Сүхбаатарын талбайг гороолж, жагсаал цуглааны гол баатрууд байсан эрхмүүд өнөөдөр ихэнх нь албан тушаалтай, сэтэртэй болсон. Тэдний дундаа цөөн тооны хүмүүс нь нам байгуулсан бол нэг хэсэг нь ор “сураггүй” болсон гэхэд болно. Тэдний нэг “Шударга иргэдийн фронт" ТББ-ын тэргүүн Г.Арсланг ХБНГУ-ын Берлин дэх Элчин сайдын яаманд техникийн ажилтнаар сонгогдон албандаа томилогдохоор болсон гэнэ. Элчин сайдын яамны техникийн ажилтан дипломат албан тушаалтан биш бөгөөд Герман хэлтэй байх, тухайн улсад суугаа иргэдтэй харилцах, Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл авах гээд олон шалгуурыг давдаг юм байна.

Хамгийн сүүлд тэрбээр Усан сан, спортын төв /УССТ/-ийн даргаар ажиллаж байгаад сураг алдарсан. Тэгвэл Г.Арслан Герман Улсын Элчин сайдын яаманд техникийн ажилтнаар томилогдохоор болсон бөгөөд Герман хэлтэй учраас ийнхүү сонгогдсон гэдгийг Гадаад харилцааны яамнаас тайлбарлав.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж