Баз Лурманы бүтээж байгаа “The Get Down” хөгжмийн олон ангит кинонд Уилл Смитийн хүү Жейден тоглож байгаа тухай Variety мэдээлжээ.
М.Найт Шьямаланы “Манай эриний дараа” (2013) кинонд тоглосон бага-Смит Өмнөд Бронкс дүүрэгт өссөн граффит зураач Маркус “Диззи” Киплингийн дүрийг бүтээх юм. Түүний дүрийн сонголтыг маш зөв хийсэн гэж найруулагч Лурман онцолжээ.
“Үзэгчид Жейденийг багаас нь мэднэ. Жейден сүүлийн үед ажил их шаардсан ноцтой дүр бүтээх эрмэлзлэлтэй байгаа. Энэ дүр нь түүнийг мэргэжлийн жүжигчин болоход нь шалгуур болно” хэмээн Лурман ярьжээ.
Олон ангит киноны үйл явдал 70-аад онд Нью-Йоркт өрнөх бөгөөд хип-хоп сонирхсон өнгөт арьстан өсвөр насныхны дүрүүдийг залуу жүжигчид бүтээх аж. “Sony Pictures Television”-ы “The Get Down” киног цувралуудыг Netflix үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР