Хунтайж Харри анхны "Аавуудын өдөр"-өөр хүүгийнхээ зургаар гангарав

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Хунтайж Харри анхны "Аавуудын өдөр"-өөр хүүгийнхээ зургаар гангарав

АНУ-д болон Христийн шашинт зарим орнууд жил бүрийн зургадугаар сарын гурав дахь Ням гаригийг “Аавуудын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд өчигдөр буюу зургадугаар сарын 16-ны өдөр “Аавуудын өдөр” тохиосон юм.

Их Британийн хунтайж Харри Америк гаралтай жүжигчин бүсгүй Меган Марклтай амьдралаа холбож, тэд саяхан бяцхан хүүтэй болсон. Тэд хүүгээ Арчи хэмээн нэрлэсэн бөгөөд Арчи хүү өдгөө зургаан долоо хоногтой. Анх удаа “Аавуудын өдөр”-өө тэмдэглэж буй Харри аавынхаа хурууг чанга гэгч нь атгасан хүүгийнхээ эгдүүтэй зургаар инстаграмаа чимжээ. Харри, Меган нар хүүгээ хоёр сар хүрэхээр загалмайлах ёслолыг нь үйлдэх гэнэ.

Дашрамд дурдахад, АНУ-ын иргэн Сонора Додд гэх бүсгүй өөрийн аав Вилиам Смартын гэгээн дурсгалыг хүндэтгэн “Аавуудын өдөр”-ийг анх 1909 онд санаачилж байжээ. Түүний эцэг иргэний дайны ахмад дайчин байсан бөгөөд эхнэр нь нас барж, зургаан хүүхдээ ганцаар өсгөж хүмүүжүүлсэн эр юм.

 

Эх сурвалж:BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж