МАН буруугүй ээ, буруу бүхэн бусдынх!

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

МАН буруугүй ээ, буруу бүхэн бусдынх!

МАН буруугүй ээ, буруу бүхэн бусдынх!

"Буруу бүхэн бусдын буруу" гэж хүүхдийн нэгэн дуу байдаг. Тэрчлэн өнөөдрийн улс төрд өрнөж байгаа үйл явдлыг харвал гадаад, дотоодод гарч буй гэмт хэрэг, өвчин зовлон бүхэн эрх баригчдын буруугаас биш бусдын буруу болж хувирсан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлж ярьж байгаагаас харвал шүү дээ.

Германд Монголын дипломат албаны хоёр ажилтан 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан нь МАН-ын буруу биш гэнэ. Олон хүүхэд сүрьеэгээр өвдөж, осол аваар хаа сайгүй гарч байгаа нь бас л МАН-д хамаагүй. Дэлхийгээр нэг тэмбүүтэнгүүд болсон нь сайд Д.Сарангэрэлтэй холбоогүй гэх мэт, МАН-д буруу огтоос алга.

Гэтэл хар тамхи зөөвөрлөгчдийг гадаадад томилсон  хүмүүс нь МАН-ын томилгоогоор Гадаад харилцааны сайд болсон Д.Цогтбаатар, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар. МАН-ын үед л Монголын дипломатууд хар тамхины дуулиан тарьж, дотоодод сүрьеэ, тэмбүүгээ дийлэхээ больж, үнийн өсөлт, хүний амь настай холбоотой осол аваар тасрахаа больсон. Энэ бүхэнд хариуцлага ярих, хүлээх чадвартай "томчууд"-гүй ч болсон.  Учир нь, МАН-ыхан бол хүүхдүүд. "Хүүхдийн гарт шүдэнз бариулж болохгүй" гэсэн анхааруулга ч байдаг. Бага насны хүүхэд хариуцлага хүлээх чадваргүй нь үнэн. Яг МАН-ын Засгийн газар шиг.  Харин том болсон хүмүүс л хариуцлага хүлээдэг, тиймээс МАН буруугүй, буруу бүхэн бусдынх.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж