“Universal” кино компани Жадд Апатоугийн найруулж, “Lonely Island” гэдэг хошин шогийн хамтлагийнхны гол дүрүүдэд нь тоглож байгаа киног 2016 оны зургадугаар сарын 3-нд дэлгэцнээ гаргахаар төлөвлөсөн тухай The Hollywood Reporter мэдээлж байна. Шинэ киноны нэрийг одоохондоо өгөөгүй гэнэ.
Кинонд инээдмийн жүжигчид Энди Сэмберг, Йорма Таккоме, Акива Шаффер нар тогложээ. Сүүлийн жилүүдэд гарч ирсэн баримтат киноны элэглэл нь шинэ кино болох ёстой. Энд Жастин Бибер, Кэти Перри нарын элэглэл хамгийн түрүүнд дүрслэгдэх аж.
“Lonely Island” хошин шогийн хамтлагийнхан “Saturday Night Live” гэдэгт нэвтрүүлэгт оролцдогоороо алдаршсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР