Өдөрт 250-300 машин нүүрс экспортод ачигдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Өдөрт 250-300 машин нүүрс экспортод ачигдаж байна

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дэд ажлын хэсэг 6 дугаар сарын 14-15-нд Өмнөговь аймаг дахь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхийн уурхай дээр очиж ажиллалаа.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхийн уурхай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортод ачигдаж байна. Мөн тус компанийн агуулахад экспортлоход бэлтгэсэн 2.3 сая тонн нүүрс бэлэн байгаа бол хөрс хуулалт хийж олборлоход бэлэн болсон 2 сая тонн нүүрс байна.

Нийт 4.3 сая тонн нүүрсийг одоогийн зах зээлийн ханшаар тооцоход 4-5 сарын хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК нь Чалко компанид төлөх 142 сая долларын өрийг төлж дуусгах ажээ.

 

АЖЛЫН ХЭСЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж