БХ-ын сайдыг цаазалсан тухай мэдээ хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

БХ-ын сайдыг цаазалсан тухай мэдээ хүргүүлжээ

 

Хойд Солонгосын эрх баригчид гадаадад суугаа ЭСЯ-ууддаа Батлан хамгаалахын сайд Хен Ен Чхолийг цаазалсан тухай мэдээг хүргүүлсэн тухай Өмнөд Солонгосын “Чосон ильбо” сонин бичжээ.

 

Уг сонины мэдээлснээр бол БНАСАУ цаазын мэдээг Хятад болон бусад орнууд дахь Элчин сайдын яамнууддаа хүргүүлсэн гэнэ.

 

Ким Чен Ун "Хурал дээр унтах нь түүний шийдвэрийг эсэргүүцсэнээс ноцтой үйлдэл" гэж үздэг хэмээн сонины эх сурвалжийн нэг ярьжээ.

 

Батлан хамгаалахын сайд Хен Ен Чхолийг цаазалсан тухай мэдээ цацагдсаны дараа тэрбээр улсын телевизийнхээ эфирээр гарсан гэж өмнө мэдээлж байв. Сайдыг цаазалсан гэх мэдээ сарын өмнө цацагдсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж