“Миний охин, үүрд баяртай…”

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

“Миний охин, үүрд баяртай…”

Оросын дуучин, жүжигчин Жанна Фриске хорт хавдартай удтал тэмцэлдсний эцэст 40 насандаа нас барлаа. Оросын шоу бизнесийн одод эмгэнэлтэй мэдээг сонсоод гашуудлаа илэрхийлсээр байна. Энэ эмгэнэлт мэдээг дуучин бүсгүйн эцэг олон нийтэд дуулгажээ.

“Миний охин, үүрд баяртай…. тайван нойрсдоо…. Чи миний сэтгэл зүрхэнд үүрд үлдэнэ….” гэж Оросын “Блестящие”  поп хамтлагийн анхны гоцлол дуучин Ольга Орлова хэлжээ. “Үүрд баяртай, хайрт Жанна… үүрд баяртай найз минь… жинхэнэ найз… би уйлж сууна… итгэх аргагүй… ямар хатуу хорвоо вэ…”гэж Филипп Киркоров бичжээ.
Жанна Фриске 1974 онд Москва хотод төржээ. 1996 оноос “Блестящие” хамтлагт дуулж байгаад 2003 онд  бие даан уран бүтээлээ туурвих болов. Тимур Бекмамбетовын “Шөнийн эргүүл” кинонд 2004 онд тоглосноор кино  карьераа эхлээд 2005 онд “Өдрийн эргүүл” кинонд тогложээ. Телевизийн олон  шоунд оролцож, Playboy, Penthouse, Maxim, Elle сэтгүүдтэй хамтран ажиллаж байв. Мэргэжлийн олон шагналтай.

2013 онд түүнд тархины хорт хавдар оношлогдсон юм. Түүнд туслан хүмүүс хэдэн арван сая рубль цуглуулсан ч эмчилгээ үр дүнгүй болжээ.

Фото: “Огонек” / “Коммерсантъ”

1995 онд байгуулагдсан “Блестящие”хамтлаг

Фото: Дмитрий Коробейников / РИА Новости

“Блестящие” хамтлагийн гочлон дуучид: Жанна Фриске, Ольга Орлова, Ирина Лукьянова, 1998 он

Фото: “Огонек” / “Коммерсантъ”

Фото: “Огонек” / “Коммерсантъ”

Фото: ТАСС

Жанна Фриске “Жилийн стиль” шагнал гардуулах ёслол дээр

Фото: Виталий Белоусов / ТАСС

Жанна Фриске  Москвагийн XXVI кино наадмын хаалт дээр, 2004 он

Фото: Наталья Колесникова / ТАСС

Жанна Фриске RFW загварын үзүүлбэр дээр

“Өдрийн эргүүл” кинонд / ТАСС

“Эрчүүд юу ярина вэ” киноны кадраас

Фото: Максим Шеметов / ТАСС

Жанна Фриске Glamour сэтгүүлийн “Оны эмэгтэй” ёслол эхлэхийн өмнө

Фото: Анна Салынская / ТАСС

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж