Австрийн дуучин, Томас Нойвиртийн тайзны дүр болсон Кончита Вурст Израилийн Тель-Авив хотноо болсон гей нарын “Бахархлын парад” дээр дуулсан тухай Reuters мэдээлэв.
Тель-Авив хотын гудамжнаа 100 гаруй мянган хүн парадад оролцсон гэж зохион байгуулагчид нь мэдээлэв.
Жил тутам хийгддэг гей парад энэ жилд 17 дахь удаагаа зургадугаар сарын 12-нд болж өнгөрчээ. Энэ жилийн арга хэмжээг жендерийн тэгш эрх, трансжендерүүдийн нийгэмлэгийг дэмжих уриан дор хийжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР