О.Осоржамаа гэх сошиалын одтой болоод байгаа. Амьдралын түвшин тааруухан ч амьдралд хайртай залууг хүмүүс янз бүрээр шүүмжилж, хэлэх нь бий. Алдаж, онож яваа түүнийг дэмжиж туслах хүмүүс олон. "Өргөө" кино театрын урд шорлог зарж, эмэгтэйлэг хувцаслаж, сошиал ерөтөнцийнхий анхаарлыг байнга татаж, байсхийгээд л лайв хийж, олон хандалт авдаг түүний маркетингийг ашиглан реклам сурталчилгаагаа хийлгэх компаниуд бий болжээ. Тодруулбал, тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан пүүзний азтан шалгаруулж үнэ төлбөргүй өгнө гэдгээ амлаад байгаа. Үсээ шараар будуулж, нүдний шил зүүсэн О.Осоржамаагийн лайвыг цөөнгүй хүн үздэг. Тэр ч утгаараа рекламдсан пүүзийг нь сонирхох хүн цөөнгүй байгаа гэнэ.
Б.ЦЭЦЭГ