Найруулагч Н.Наранбаатар наадмаар цоо шинэ тоглолт найруулна

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Найруулагч Н.Наранбаатар наадмаар цоо шинэ тоглолт найруулна

Найруулагч Н.Наранбаатар наадмаар цоо шинэ тоглолт найруулна

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар үндэсний баяр наадмын найруулагчаар дөрвөн ч удаа ажилласан. Энэ жилийн үндэсний их баяр наамдыг "Хувьсал"-ын Ц.Цогтгэрэл найруулж байгаа юм. Хэдийгээр улсын наадмыг найруулахгүй ч Н.Наранбаатар наадмын өдрүүдэд амьд хөгжмийн энтертайнмент шоу тавихаар бэлтгэлдээ оржээ.

Нүүдэлчдийн язгуур урлаг орчин үеийн хэлбэрт уусан шингэж театр, хөгжим, дуу, шинэ үеийн бүжиг, балет, уран нугаралт, акробат хослон зохирсон цогц хэлбэрийг харуулсан “Legend” буюу “Домог” хэмээх хөгжмийн энтертайнмент шоу энэ зуны хүлээлтийг эвдсэн, цоо шинэ, өвөрмөц арга хэмжээ болж чадна гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа аж.

Ирэх сарын 7-ноос 12-ны өдрүүдэд “Corporate convention центр”-т болох уг тоглолтонд Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар, уртын дуучин Ж.Эрдэнэцэцэг, уртын дуучин Д.Үүрийнтуяа, уртын дуучин Д.Жавхаасайхан, уртын дуучин Б.Алтанжаргал, уртын дуучин Т.Баянжаргал, уртын дуучин О.Анхчимэг, уртын дуучин Б.Баатархүү, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик” балет продакшн, Хилийн цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, “Enkheeboys” циркийн хамтлаг оролцон тоглоно.

Энэхүү шоу тоглолт домогт мөнхөрсөн үнэнч сэтгэл, ариун хайрын түүхийг хүүрнэнэ. Самуун дайнд амрагаа алдсан залуу бүсгүйн гашуудлын нулимс хэлхээ тасарсан гэрэлт сувд шиг бөмбөрөн унасан газар Бэр цэцэг цэцэглэн ургасан эртний домогтой. Тиймээс амраг сэтгэлтэн хагацан салахдаа бэр цэцэг бэлэглэдэг эртний заншил буй. Энэ нь “хол газар одсон сэтгэлт хүнээ иртэл нь хүлээнэ” гэсэн андгайгаар, залуу амрагууд хагацлын зовлон амсахгүй байхын бэлгэдэл ажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж