Эрхтэн шилжүүлэн суулгуулсан тамирчид ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан тамирчид ирлээ

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон хүмүүс Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохиогдох эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн спортын наадамд оролцохоор явсан. БНХАУ-ын Тяньжин хотод зохиогдсон уг тэмцээнд, Монгол Улсад  2005 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн М.Цэнгэл зээрэнцэг шидэлт, ширээний теннисийн төрөлд, мөн 2008 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн Б.Чинзориг гүйлтийн төрөлд амжилттай оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. Тэд улсаа төлөөлөн Англи, Тайван, Хонконг зэрэг орны тамирчидтай хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдсөн. Энэ удаад тэмцээнд явах зардлыг “Айвико” үйлдвэр ивээн тэтгэсэн байна.

Б.Алтансүх   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж