"Лүнгийн замыг засахад 14-20 хоног шаардагдана" | News.MN

"Лүнгийн замыг засахад 14-20 хоног шаардагдана"

"Лүнгийн замыг засахад 14-20 хоног шаардагдана"

"Лүнгийн замыг засахад 14-20 хоног шаардагдана"

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон  аадар борооны улмаас Улаанбаатар-Лүн чиглэлийн зам эвдэрсэн тул замын хөдөлгөөнийг  өнөөдөр /2019.06.17/  18:00 цаг хүртэл хаагаад байгаа. Одоогийн байдлаар тус суманд бороо  ороогүй ч үерийн ус нэвчиж дуусах хүртэл байдлыг харж байгаад замын хөдөлгөөнийг нээх эсэхийг шийдэх аж. Энэ талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа. 


ҮНДСЭН ЗАМЫГ ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН ТУРШИД ХААЖ ТУСЛАХ ЗАМААР ХӨДӨЛГӨӨНИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Авто тээврийн үндэсний төвийн хөдөлгөөний хяналтын  хэлтсийн  дарга К.Айдос “Энэ сарын 15-ны өдөр орсон борооны улмаас  Төв аймгийн Лүн сумын нутагт их хэмжээний үер бууж,  20 гаруй  метр зам  тасарсан, зарим газарт замын далан нь  нурсан, газрын гадаргуутайгаа ижил түвшинд очсон байна. Үерээс болж 1300 орчим зорчигч, 28 автобус боогдсон. Авто тээврийн үндэсний төв , Зам  тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн албаныхан  хамтран газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна. 

Тухайн өдрөө  Төв аймгийн Баянхангай сумаар тойрч явдаг  замыг ашиглах боломжтой  гэж үзээд  зорчигчдыг  жижиг тэрэг, автобусаар зөөсөн.  Өнөөдөр өглөө гэхэд үерийн голомтоос 19  автобусыг гаргасан. Баруун тийш нэвтрэх замыг 15-ны өдрөөс 16-ны өдрийн 18.00 цаг хүртэл хязгаарласан ч  Баянхонгор Өвөрхангай аймгаар үргэлжлүүлэн аадар  бороо орсны улмаас өнөөдөр  18.00 цаг хүртэл  сунгасан.

Гэхдээ  Лүн сумын замыг   өнөөдөр  маргаашийн дотор засах ямар ч боломжгүй.  Шавар, ус ихтэй байна. Тиймээс   ус нь татраад хуурай болсон үед туслах замаа гаргана. Үндсэн замыг засахад 14-20 хоног  шаардлагатай гэж зам арчлалт засварынхан бидэнд мэдэгдсэн. Бид үндсэн замаа хоёр долоо хоногийн туршид хааж туслах замаар хөдөлгөөнийг үргэлжлүүлье  гэсэн төлөвлөгөөтэй байна.

Хэрэв туслах   зам  засагдахгүй  тохиолдолд  Лүн сумаас шууд хойд чиглэл буюу Булганы Дашинчилэн  сумаар тойруулан Булган, Эрдэнэт, Дархан чиглэлээр явах боломжтой " гэв. 

ӨНӨӨДӨР 17.00 ЦАГААС ЭХЛЭН ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ  ХААНА

Баянгол дүүрэг дахь замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумын   117 км зам эвдэрсэн. Борооны улмаас орон нутгийн замууд их эвдэрсэн. Тухайлбал,  Дундговь аймгийн Мандалговь сумын чиглэлийн авто замын  үерийн усны улмаас нурсан, зарим газарт, зам тасарсан,  доогуураа усанд идэгдэж тээвэрлэлт гүйцэтгэх боломжгүй болсон. Замын хязгаарлалт  өнөөдөр /2019.06.17/ 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Мөн  Дархан Эрдэнэт Сэлэнгийн  чиглэлийн замыг засварлах шаардлагатай болсон учраас өнөөдөр /2019.06.17/ 17.00 цагаас эхлэн замыг  хаахаар болсон. Ингэхдээ  Булган Хөвсгөл Орхон, аймгийн чиглэлд зорчих  тээврийн хэрэгслүүд  22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган  аймгийн Дашинчилэн сумаар  хөдөлгөөнийг үргэлжлүүлэх юм.

Өчигдөр орой баруун чиглэл рүү явах товчоон дээр ачаалал их үүссэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба хаагчид замыг хязгаарлан хонож ажилласан. Тухайн замыг  хаасан байхад цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэлгүй өөрсдийнхөө машинд найдан замгүй бүсээр жалга,  гүвээ давж явж байгаад осолдсон хэрэг гарсан. Тодруулбал, өчигдөр Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын хажуу руу унаж дөрвөн  том хүн нэг хүүхэд газар дээрээ нас барсан. Ослоос  ганц хүүхэд л амьд гарсан.  Хүүхдийн бие тааруу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт  эмчлүүлж байна. 

Иргэдэд нэг зүйлийг сануулж хэлэхэд   Эмээлтийн постоос эхлэн  тээврийн цагдаагийн албаныхан хязгаарлалт хийгээд гаргахгүй байгаа. Гэтэл иргэд өөрсдийнх нь   эрүүл мэнд , эд хөрөнгийг нь хамгаалж байгаа үйлдэл гэдгийг огт ойлгохгүй байна. Явах боломжгүй гээд  эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь гарсан байхад  л 61-ийн гарам эсхүл Баянчандманиар тойроод баталгаагүй замаар яваад шаварт сууж байгаа  тохиолдол  их байна” гэв. 

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-06-17 122.201.24.219

ЛҮНГИЙН ЗАМ ЧИНЬ ДАМБА-ОЧИРЫН ЗАМ БИЗ ДЭЭ. АНХНААСАА Л ХЭЛ АМ ИХ ДАГУУЛЖ , ИХ Ч ЗАВХРУУЛСАН ДАА ЭНЭ ДАМБА-ОЧИР. ЕР НЬ ЗАМ ТАВИХДАА АНХНААСАА Л УСНЫ УРСАЦ, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ, ГҮҮР ЗЭРГИЙГ НАРИЙН ТООЦОХ УЧИРТАЙ. ЭСВЭЛ ДУНДААС НЬ ХУСЦСИЙМ УУ. ЗӨВ ТООЦООЛЖ ХИЙСЭН БОЛ ИЙМ ЮМ БОЛОХГҮЙ Л БАЙСАН ДАА. !!!!!!

Avatar

Зочин 2019-06-17 202.21.108.248

Ямар шуурхай юм бэ.

Avatar

Зочин 2019-06-17 202.126.88.42

Барьсан хүнээр нь засуулбал яасийн бэ

Avatar

Зочин 2019-06-17 150.129.141.159

2008 онд анх тавигдаж байхдаа Там-очир нэртэй болчихсон зам. Хоёр талаар нь битүү намаг болдог, ус зайлуулах шугам яагаад тийм цөөхөн тавигдаж байгаа юм бол гээд гайхаад өнгөрч байсан.

Avatar

Зочин 2019-06-17 202.9.45.140

Дамба-очир олон хүний хараалыг идэж бна да ! Ийм хог шаар яах гэж хорвоо дэлхий дээр амьд авнаа !

Avatar

Зочин 2019-06-17 66.181.161.4

Их хурлын гишүүн Дамба Очир гэх нөхрийн тавьсан зам шүү дээ тэрэнтэй хариуцлага тооцооч

Avatar

Зочин 2019-06-17 202.21.108.248

Баридахаасаа таахалзана гэдэг л болдог юм манай үхэрүүд

Avatar

ямбий 2019-06-17 103.57.95.140

ДАМБА ОЧИРЧ БАЛАГТАЙ ХҮН БАЙНА ДОО

Avatar

Зочин 2019-06-17 202.126.88.65

Дарханы замыг 4 урсгалтай болгохын тулд зам хаах ямарч шаардлагүй. Учир нь хуучин замаараа зорчиж байх хооронд шинэ 2 урсгалтай зам байгуулж ашиглалтанд оруулаад, дараа нь хуучинаа шинэчлээд л болмоор санагдах юм. Тэгэхэд шинээ замаа барьж эхлээч үгүй байж зам хаана, шороон зам шинээр үүсгэнэ гэх юм. Шороон зам үүсгэснээр тоосжилт үүсэж эрүүл мэнд байгаль орчинд хортой. Ийм элементарьный зүйл ойлгохгүй ,Яаж юм хийсэн дүр эсгэж мөнгө завших, иргэдээ яаж бухимдуулах вэ ? гэж шийдвэр гаргах юм. Албан тушаалтанууд нь….

Avatar

Иргэн 2019-06-17 122.201.24.219

ЭДЭНД ТИЙМ УХААН БАЙХГҮЙ ЭЭ. ЯАЖ ДАРАМТ ҮҮСГЭЖ СҮРЖИГНЭХЭВ, ЯАЖ АШИГ ГАРГАХАВ ГЭЖ Л БОДНО. ТЭГЭЭД Ч ЭНЭ ЖИЛ АШИГЛАТАД ОРНО ГЭДЭГ Ч ЁСТОЙ ЛӨӨЛӨӨ БАЙХ ӨӨ !!!! КККККККК

Avatar

BOLD 2019-06-17 202.9.43.172

TEXNIK TEXNOLOG XOGJISON UED EVDRELIIG 14 XONOGT ZASNA GEJ YU SOLIOROOD BAINAA

Avatar

/*- 2019-06-17 49.0.212.97

МАН-ын Дамба-Очирын хийсэн "Лимбэ дамбадна" гэдэг чинь энэ дээ

Avatar

Зочин 2019-06-17 202.21.108.248

Зам тавьж чадахгүй л байна даа. Геологийн судалгааг хийгээгүйгээс ийм болж байгаа юм,

Avatar

Зочин 2019-06-17 202.131.227.178

усны хагалбараа тооцоогүй хаагуур ус цугладагийг тоохгүй хийсэн нь энэ. одоо тавьж байгаа замууд бүгд ийм хувь заяа хүлээж байгаа.

Avatar

нүдээр үзсэн 2019-06-17 202.9.43.51

Үнэхээр том гамшиг болсон байна лээ.Зохицуулалтаа зөв хийгээд,зорчиж байгаа хүмүүс зохицуулалтанд нь орвол үнэндээ том асуудал биш л дээ.Хамгийн гол нь үүссэн нөхцөл байдлыг зорчиж байгаа байгаа хүмүүс ойлгох хэрэгтэй юм даа.

Avatar

арай ч дээ 2019-06-17 122.201.21.10

20м замыг 14-20 өдөр засна гэж юу гэсэн үг вэ? ХҮЧ гаргаад 2 өдөрт л засах ажил шүү. СЭТГЭЛ гаргаж ажилладагсан бол 1 өдөрт л засна.

Avatar

иргэн 2019-06-17 103.9.90.51

Тийм шүү, 14 хоног гэдэг арай л урт хугацаа арчаагүй золигнуул юм аа

Avatar

Иргэн 2019-06-17 203.217.139.225

УИХ-ын Дамба-Очир гэдэг амьтны олон жил болж байж тавьсан заманцар нь ийм болчихсон хэрэг үү?

Avatar

ИРГЭН 2019-06-17 103.11.195.34

ХААХ ЯАХ ВЭ ТЭР ХАЖУУ ТАЛЫН ХӨРС ХУУЛСАН ЗАМААР ЧИНЬ МАШИН ЯВАХ АРГАГҮЙ ЮМ БИЛЭЭ. ХИЧНЭЭН ХҮН СҮЙДЭХ БОЛ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХ ХҮНЭЭ ЭРТХЭН ТОДРУУЛААРАЙ НӨХӨДӨӨ.\nЭНЭ ЗАМ ЭНХАМГАЛАНГ ЛАВ ОГЦРОХ ХЭМЖЭЭНИЙ ЮМ БОЛОХ БАЙХ ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж