Төрийн тусгай хамгаалалтын газрын нэрэмжит хөлбөмбөгийн тэмцээн 6-р сарын 13-ны бямба гарагт амжилттай зохион байгуулагдсан байна. УИХ-ын Тамгын газрын Б.Бат-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид 3-р байр эзэлж, өргөмжлөл хүрэл медаль хүртлээ. Нийт тамирчид, баг хамт олноо дэмжсэн хөгжөөн дэмжигчддээ талархал илэрхийлэе.Улсын Их Хурлын Тамгын газрын Биеийн тамир спортын зөвлөлийн даргаар Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг ажилладаг юм.
Эх сурвалж: open.parliament.mn