Алдарт Каори Ичо Р.Каваид ялагдав

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Алдарт Каори Ичо Р.Каваид ялагдав

Алдарт Каори Ичо Р.Каваид ялагдав

Японы чөлөөт бөхийн холбооноос “Нурсултан 2019” ДАШТ-д оролцох баг тамирчдыг “Meiji Cup” тэмцээнээс сонгон шалгаруулсан. Токио хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон тэмцээний үеэр олон сонирхолтой барилдаан гарсан билээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олимпийн аваргууд болох Каори Ичо, Рисако Каваи нар финалд үлдсэн. Энэ барилдаанд Каваи хашир туршлагатай Ичиог 6:4-өөр хожиж, цувралын харьцааг 1:1 болголоо. Өвлийн барилдаанд Каори Ичо ялаад байсан бол энэ удаа Каваи ялснаар тэдний хожлын харьцаа тэнцсэн юм. Хоёр бөхийн дараагийн барилдаан ирэх долдугаар сарын 6-д болж, ялсан нь Казахстанд болох ДАШТ-д оролцох юм.

Олимпийн дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичо энэ жил 35 настай ч “Токио 2020”-д барилдах хүсэлтэйгээр дахин бэлтгэлд гарсан юм.

Каори Ичиог 2016 онд И.Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээнд Монголын тамирчин П.Орхон ялж, шуугиан тарьж байсан. Ичо энэхүү ялагдлынхаа дараа өөртөө том дүгнэлт хийж, Рио-гийн наадмаас аваргын алтан медалийг хүртсэн билээ. Хэдийгээр дөрөв дэх олимпийн наадмаас алтан медальтай ирсэн Ичиог зодог тайлна гэж харж байсан ч “Токио 2020”-д өрсөлдөхөөр дахин бэлтгэлдээ гарсан юм. Одоо түүний гол өрсөлдөгч Рисако Каваи бөгөөд тэдний халз барилдаан ирэх сард болохоор боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж