АН: Үндсэн хуулийн төслөө МАН татаж авах хэрэгтэй | News.MN

АН: Үндсэн хуулийн төслөө МАН татаж авах хэрэгтэй

АН: Үндсэн хуулийн төслөө МАН татаж авах хэрэгтэй

АН: Үндсэн хуулийн төслөө МАН татаж авах хэрэгтэй

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргажээ. Үүнтэй холбогдуулан АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

– "60 тэрбум"-ын хууль бус сүлжээ үүсгэх замаар төрийн эрх мэдлийг авсан МАН-ынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг завдаж байгаа нь хуульд үл нийцнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барихдаа хууль зөрчсөн. Өнөөдрийн МАН-ын бүлгийн  гишүүдийн ихэнх нь  ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан нь өнөөг хүртэл шийдэгдээгүй. Хулгай, авлига, худал амлалт дээд зэргээр бүрдсэн энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байтугай санаачлах ч эрхгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахыг мэдэгдэж байна. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахгүй бол тэмцлийн бүхий л хувилбараар эсэргүүцэх болно гэдгээ АН мэдэгдэж байна гэлээ. Тэрбээр мэдэгдлийг танилцуулсныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Судлаачид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байсан. Энэ талаар?

-Ерөнхийлөгчийн санал, шүүгчдийн саналыг авалгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Мөн 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг эсэргүүцэж ҮХЦ-д маргаан үүсгэсэн нь шийдэгдээгүй байгаа. Тиймээс АН эсэргүүцэж байгаа.


Ардчилсан намын мэдэгдэл бүрэн эхээрээ

МЭДЭГДЭЛ

Одоогоос 27 жилийн тэртээ Монголын ард түмэн Үндсэн хуулиа бүх нийтээрээ З сар гаруй хугацаанд хэлэлцэн, нийт 900 мянга гаруй хүн давхардсан тоогоор 200 мянга гаруй санал өгч, Улсын Бага Хурлаар 4 удаа, тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоо бүхий Ардын Их Хурал 76 хоногийн турш хэлэлцэж баталсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд ард түмний олонхын хүсэл зориг шингэж, Үндсэн хууль нийгмийн суурь харилцаагаа өөрчлөх, шинэчлэх сонголтыг тухайн төрийн эрх барих дээд байгууллага Ардын Их Хурал баталгаажуулсан.

Аль ч улсын Үндсэн хууль тухайн ард түмний хамтын бүтээл, хөгжил дэвшлийн төлөө нийгмийн гэрээ байдгийн адил Монгол Улсын Үндсэн хууль ч мөн Монголын ард түмний хөгжил дэвшлийн төлөөх хүсэл эрмэлзэл юм.

Өнгөрсөн 27 жилийн хугацаанд ард түмний аж амьдрал, улс орны хөгжлийн төвшин, төрийн байгууллуудын үйл ажиллагаа, харилцан хамаарал, зөрчил, зогсонги байдал, цаашдын хөгжил хандлагаас авч үзвэл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь зүй ёсны асуудал юм.

Гэвч 60 тэрбумын луйврын сүлжээ үүсгэх замаар төрийн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг авсан эрх баригч МАН нь бусад улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөллийн саналыг үл харгалзан үнэмлэхүй олонхдоо эрдэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, оруулахаар завдах нь Үндсэн хуулийн өөрийнх нь зорилго, зорилтод үл нийцнэ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхдээ хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчин өргөн мэдүүлсэн, түүнийг нь Улсын Их Хурал хүлээн авч хэлэлцэж байгаа нь Үндсэн хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай нийцэхгүй үйлдэл боллоо.

Өнөөдрийн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ЖДҮ зээл авсан нь баримтаар тогтоогдож, энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхий прокурор Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулсан нь өнөөг хүртэл шийдэгдээгүй байна.

Иймд хулгай, авилгал, аллага, худал амлалт, хувийн ашиг сонирхол дээд зэргээр бүрдсэн энэ Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүү хэл санаачлага ч гаргах ёс суртахуун, эрх зүйн эрхгүй гэж үзэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө эргүүлэн татахыг мэдэгдэж байна.

Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бусад улс төрийн хүчин, нийгмийн зөвшилцөл, ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийг нэг нам дангаар өөрчлөх асуудлыг Ардчилсан нам тууштай эсэргүүцэж, тэмцлийн бүхий л арга хэлбэрээр эсэргүүцэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-06-17 66.181.186.174

Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх явцдаа нам хөдөлгөөнүүдээс гарсан саналуудыг нарийн судлаж анхаарах нь чухал. Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт АН-ынхан оролцохгүй гэж байгаа нь тэдний л асуудал. Тэдэнд сонгогчид үнэндээ итгэл үзүүлээгүй шүү дээ. Оролцохгүй байсан нь ч дээр.

Avatar

Иргэн 2019-06-17 165.84.231.100

Үндсэн хууль гэж тэнэгтэж байхаар замаа засаач татвараа төлөөд байхад эвдэрхий хэвээрээ байх юм. Татвар хаашаа алга болчдын.

Avatar

Зочин 2019-06-17 207.189.31.194

Үндсэн хууль өөрчлөх бол суудал булаацалдсан хэдэн нөхдийн хийдэг чаддаг ажил бишээ.

Avatar

Зочин 2019-06-17 81.16.143.144

Бинзен, шатхууныхаа үнийг хэвэнд нь бариж чадахгүй байж юун үндсэн хууль өөрхчлөх вэ?

Avatar

Иргэн 2019-06-17 124.158.104.61

тэр өөрчлөлтүүд бас арай л боломгүй л юм байна лээ дээ их цэцэн мэргэн хүмүүс нь мэдээд шийдэх байлгүй дээ мань мэт нь энэ доороос орилоод яахав дээ хумхийн тоосны ч нөлөө үзүүлж чадахгүй байж

Avatar

Зочин 2019-06-17 103.111.68.3

БАС НЭГ БАХ МЭЛХИЙ ,

Avatar

Zov 2019-06-17 122.201.21.110

Zov mash zov.

Avatar

Зочин 2019-06-17 202.126.89.5

хогийн хулгайч

Avatar

Иргэн 2019-06-17 64.119.18.78

Үндсэн хуулинд оруулж буй өөрчлөлтийг дэмжиж байна. Бараг 30 жилийн дараа манай нийгэмд юу шаардагдаж бн. ҮХ-ийг батлах үед бид одоогийн нйгмийн байдлыг төсөөлөө ч үгүй таамаглаж байсан Одоо бодит байдал дээр гээд бодохоор …УИХ-ын гишүүдэ:д амжилт хүсье. Маш зөв.

Avatar

балдан 2019-06-17 139.5.216.138

жаран тэрбум жидүүчид үндсэн хууль бичнэ гэж юу байдаг юм бэ . одоо их хурлын сонгуулиа хийх хэрэгтэй .энэ луйварчдыг үтэр түргэн зайлуулж үндсэн хуулиа авармаар байнаа

Avatar

Зочин 2019-06-17 202.131.245.243

Балдан бандаганаж, балдангийн доодох жингэнэнэ. Тэр юу вэ?

Avatar

Сонгогч иргэн 2019-06-17 202.126.88.203

Луйварчин хулгайч АН-ынхныг Үндсэн хуулийг өөрчлөхөд бүү оролцуул гэж Монголын ард түмэн 2016 онд саналаа МАН-д өгсөн юм. Тийм учраас та нараар бүү дут. Тэмээн цуваа явдгаараа явах хэрэгтэй. Харин МАН хийж чадахгүй бол сонгогчид 2020 онд тооцоо хийх болно

Avatar

Зочин 2019-06-17 112.72.9.110

MAN-n urdchilsan tulburt bicheech nar uls ornihoo ireedui harahgui mungu avchil baival boloo gej boddogoo bolimoor yum

Avatar

Зочин 2019-06-17 202.55.188.39

Туваан шиг ядаж 10 залуц АН.д байдаг бол ч шижигнүүлнэдээ

Avatar

Зочин 2019-06-17 66.181.171.34

Туваан аа, цаагуураа танай намынхан дэмжээд байгааг ард бид ойлгочихоод байна. Тиймээс битгий хүүхэлдэй болж жүжиглэ. Шууд дэмжинээ гэдгээ л хэлчих. Одоо л алтан боломж шүү дээ. Улс оронд хэрэгтэй. Ойж байна уу чи.

Avatar

Зочин 2019-06-17 202.55.188.39

МАН-ы лалруудаа та нар битгий давраарай

Avatar

Зочин 2019-06-17 112.72.12.6

Битгий х** эд биш ч танайх хийх л ёстой өөрчлөлт

Avatar

gan 2019-06-17 119.40.98.162

Хурдан өөрчлөлтөө хий. Бүгд л сайн хүн болж жүжиглэдэг ч хэн ч сайн төр барихгүй. Өөрчлөлт үндсэн хуульд хэрэгтэй. 1992 онд нийгэм яаж өөрчлөгдөхийг ухаараагүй хүмүүс баталсан шүү дээ

Avatar

ёёё 2019-06-17 122.201.23.44

донгос муу комуу минь

Avatar

Зочин 2019-06-17 103.229.122.76

бусдын жишгээр байцгаа даа юун АН гэж МАНын хѳлсний биеээ үнэлэгчид байж бас нам ярьчихаж

Avatar

zochin 2019-06-17 202.55.183.178

ИРЭХ ОНД ИХ ХУРАЛД ӨРСӨЛДӨНӨ ГЭЖ ЯРЬЖ БАЙНА ЛЭ. ҮГҮЙ ЯАХАВ ОДООГИЙН ХЭДЭЭС ИЛҮҮ ГАРНА УУ ГЭХЭЭС ДУТАХГҮЙ БАЙХ. ГЭХДЭЭ ИХ ЖИЛИЙН СОНГУУЛИАР ОДООГИЙН 76 БОЛОН ЭНЭ МЭТИЙГ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ГАРГААРАЙ.

Avatar

зочин 2019-06-17 103.212.116.202

үнэхээр зөв дэмжиж байна. Одоогийн их хурлын хулгайч, луйварчид үндсэн хуульд гар хүрэх ёс зүйн эрхгүй

Avatar

Зса 2019-06-17 202.126.89.88

АН-н нөхдүүд яагаад заавал бондгор, мяраалаг байдаг юм бол оо?

Avatar

МАНАН - ГЫН а**с !!! 2019-06-17 202.126.88.234

МАХАН ТОЛГОЙТОЙ ГАХАЙ !!!

Avatar

Зочин 2019-06-17 202.126.88.234

АНУСДУУЛААД !!!

Avatar

Баатар 2019-06-17 202.126.89.227

Зөв санал шаардлагыг дэмжиж бөйна.Одоогийн ИхХурал яавч үндсэн хуульд гар дүрэх эрх байхгүй .

Avatar

Амар 2019-06-17 202.179.27.107

Жонгоны сүв нам тат гэж байвал татахүйгээр хэлэлцэх нь зөв гэсэн үг.

Avatar

Amar 2019-06-17 202.179.27.107

а**с тат гэж байвал татахүйгээр хэлэлцэх нь зөв гэсэн үг.

Avatar

Зочин 2019-06-17 103.111.68.3

Хальт харсан чинь хойд Солонгосийн тэнэг бацаантай адилхан харагдаж байна энэ нөхөр чинь

Avatar

лоло 2019-06-17 202.126.88.147

чи одо нэг их танигдах гээд олон юм яриад дэми байхо чамд энэ сэдэв томдоно

Avatar

Иргэн 2019-06-17 64.119.25.109

ЖДҮ-зээлээс мөнгө зувчуулсан 60 тэрбумын схемээр бүрдсэн энэ их хурал үндсэн хууль батлах ёс зүй байхгүй тул татаж авч тарах хэрэгтэй. Ерөнхийлөгийн тарах шаардлагыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Avatar

Зочин 2019-06-17 103.111.68.3

СОЛИОРООЧ.

Avatar

Зочин 2019-06-17 202.131.245.243

Бонд идсэн боохой

Avatar

хш 2019-06-17 203.169.48.146

Авлигалч Туваан МАН-д заалаа юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж