ЭЕШ-ын эрхийн бичгээ аваарай

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын эрхийн бичгээ аваарай

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх пүрэв гариг /VI.18/- эхэлнэ. Одоогоор элсэлтийн шалгалтад орох эрхийн бичгийг тараах ажил үргэлжилж байна. Уг нь эрхийн бичиг тараалтыг зургадугаар сарын 15-ныг хүртэл хийх байсан ч сурагчид эрхийн бичгээ бүрэн авч дуусаагүй байна. Одоогоор эрхийн бичиг тараалт 90 гаруй хувьтай байгаа аж. Ихэнхдээ нийслэлийн өмнөх оны төгсөгчид элсэлтийн шалгалтад орох эрхийн бичгээ аваагүй үлджээ. Тиймээс эрхийн бичиг тараалтыг 15-наар дуусгавар болголгүй, ирэх пүрэв гариг хүртэл үргэлжлүүлэхээр болсон юм байна.

Төгсөгчдийн хувьд элсэлтийн шалгалтад орох эрхийн бичгээ тухайн сургуулиасаа авна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс авах юм /Боловсролын үнэлгээний төв нь Арслантай гүүрний урд, “Оюуны ундраа” компанийн байрны хоёр давхарт байрлаж байна/.

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 18-нд Монгол Улсын түүх, Хими, Англи хэлний шалгалтаар эхэлнэ.

Энэ өдрүүдэд улсын хэмжээнд 20 мянга гаруй сурагч Монгол хэл, бичгийн шалгалтаа өгч 400-аас дээш оноо аван, ЭЕШ-д орох бэлтгэлээ базаасан байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа зохион байгуулсан. Боловсролын үнэлгээний төвийн өгч буй мэдээллээр эхний шалгалтад 21 493 шалгуулагч оржээ. Үүнээс 18 200 нь тэнцсэн байна. Харин хоёр дахь удаагийн шалгалтад өмнө нь тэнцээгүй 3293 сурагч тэнцсэн. Мөн шинээр нэмж бүртгүүлсэн, өмнөх шалгалтад бүртгүүлсэн ч орж чадаагүй 2170 шалгуулагч бүртгүүлжээ. Ингээд Монгол хэл, бичгийн шалгалтандаа тэнцэж, бичиг баримтаа бүрдүүлсэн сурагчид ЭЕШ-аа өгөхөөр хүлээж суугаа юм.

Шалгалт авах өдөр

Цаг

Хичээл

06 сарын 18

10:00 – 11:20

Монгол улсын түүх

13:00 – 14:40

Хими

16:00 – 17:20

Англи хэл

06 сарын 20

08:30 – 09:50

Газар зүй

11:30 – 13:10

Математик

14:30 – 15:50

Биологи

17:10 – 18:20

Монгол хэл

06 сарын 21

08:00 – 09:40

Физик

11:30 – 12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20 – 15:40

Орос хэл

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж