Путин, Мэй нар "Их-20"-ийн үеэр уулзаж болзошгүй | News.MN

Путин, Мэй нар "Их-20"-ийн үеэр уулзаж болзошгүй

Путин, Мэй нар "Их-20"-ийн үеэр уулзаж болзошгүй

Путин, Мэй нар "Их-20"-ийн үеэр уулзаж болзошгүй

Японы Осака хотноо энэ сарын сүүлээр болох "Их-20"-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Британийн Ерөнхий сайд Тереза Мэй болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзах боломжийг Лондон, Москва эрэлхийлж буй аж.

"The Guardian"-д мэдээлэхдээ "Их Британи, ОХУ хоорондын харилцаа холбоог сайжруулах зорилгоор, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Тереза Мэй нар энэ сарын сүүлээр Японы Осакад “Их 20” улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах боломжтой эсэхийг судалж байна” гэжээ.

Энэхүү уулзалт нь өнгөрсөн тавдугаар сард огцорсон Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн хувьд хамгийн сүүлд оролцох олон улсын арга хэмжээ юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь “Их-20”-ын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп нарын бүрэн хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж буй талаар мэдээлсэн билээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-17 64.119.18.26

Одоо энэ оцгор авгайтай уулзаад юу шийдэнэ гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж