МАН: Намын удирдлага Ерөнхийлөгчтэй уулзсан

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

МАН: Намын удирдлага Ерөнхийлөгчтэй уулзсан

МАН: Намын удирдлага Ерөнхийлөгчтэй уулзсан

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр/2019.06.17/ хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэлээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн Баасан гаригт хэлэлцсэн ч санал хураагаагүй аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын удирдлагууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслөөх Ерөнхийлөгч болон Ардчилсан намын зөвлөлтэй уулзаж, ярилцсан талаарх мэдээллийг намын бүлэгт танилцуулжээ.

Төслийн хэлэлцүүлгийн шатанд бага зэрэг өөрчлөлт оруулах асуудлыг хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр оруулах боломжтой, оруулах боломжтой зүйлүүдийг судалж байгаа юм байна.

Ерөнхийлөгч болон Ардчилсан намын зөвлөлөөс тодорхой саналуудыг хэлж байгаа бөгөөд энэхүү саналуудыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд оруулах боломжуудыг ажлын хэсэг болон хууль санаачлагчид ажиллаж байгаа гэдгийг бүлгийн дарга онцолжээ.

Бусад улс төрийн намууд дэмжихгүй, Ерөнхийлөгчөөс санал аваагүй, АН-ын зөвлөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журмын тухай хууль зөрчсөн зэрэг шүүмжлэлийг хэлээд байгаа юм.

Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа графикийн дагуу хэлэлцээд явах юм байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж