Туул голоо авран хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог бий болгох, зохион байгуулах ажлыг “Ногоон суваг” студи санаачлан зохион байгуулж байгаа аж. Энэ аян нь долдугаар сарын 15-аас есдүгээр сарын 15 хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. “Хатан Туул ба цаг хугацаа” аяныг МАХН хамтран явуулхаар болжээ.
Аяныг зрхион байгуулагчид Улаанбаатар хотын дарга Г.Мөнхбаярт хандаж Туул голын усанд авто машин, хивс ширдэг, хувцас зэрэг янз бүрийн ахуйн болон хэрэглээний зүйлсээ угаасан этгээдэд хатуу хариуцлага хүлээлгэх саналыг хүргүүлжээ. Туул голыг бохирдуулагчдыг шийтгэл хүлээлгэдэг болох, мөнгөн торгууль оногдуулах шийдвэр захирамжийг цаг алдалгүй гаргаж, хэрэгжүүлэхийг хотын мэрт уриалжээ.
Мөн нийгмийн хариуцлагаа ухамсарласан компани, аж ахуйн нэгж, иргэдийг Туул голыг хамгаалах хашаа хайс, “Хяналтын пост”-ыг босгоход хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа аж. Туул гол эрдэмтдийн судалж байснаас богино хугацаанд ширгэж бохирдон, Улаанбаатар хотын иргэд уух усгүй болох өдөр ойртсоор байгааг тус төрийн бус байгууллагынхан сэтгэл түгшин өгүүллээ.

Б.Алт