Ордонд тансагласан Израилийн Ерөнхий сайдын гэргий шийтгүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Ордонд тансагласан Израилийн Ерөнхий сайдын гэргий шийтгүүлэв

Ордонд тансагласан Израилийн Ерөнхий сайдын гэргий шийтгүүлэв

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн гэргий Сара Нетаньяху ордны хоол ундыг голж, төсвийн хөрөнгөөр дээд зэрэглэлийн ресторанаас хоол унд захиалан  авчирч, үдэшлэг хүлээн авалт хийдэг байжээ.  Тус улсын Ерөнхий сайдын ордон өөрийн гэсэн тусгай хоол хүнсний хангамжтай, тусгай тогоочтой байдаг ч хатагтай Сара 2012-2013 хооронд гэхэд л 100 гаруй мянган ам.доллараар зөвхөн үнэтэй тансаг хоол унд хүргүүлэн хүлээн авалт зохион байгуулахад зарцуулсан байна.

Ингээд тэрбээр төсвийн хөрөнгө шамшигдуулсан гэх зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгагдаж, шүүхэд дуудагджээ. Эцэст нь, буруугаа хүлээж, шүүхтэй тохиролцсоны үндсэн дээр улсын төсөвт учруулсан хохирлоо буцаан төлж, дээр нь 15 мянган ам.долларын торгууль төлөн хэргээ хаалгахаар болсон байна.

Өдгөө 60 настай, хүүхдийн сэтгэл зүйч мэргэжилтэй  Сара Нетаньяху хэзээний ааш авир муутайгаараа улсдаа алдартай нэгэн бөгөөд өмнө нь ордны ажилтнуудтай боол мэт харьцаж, зарим ажилтнууд түүний эсрэг шүүхэд зарга үүсгэж байсан нь илэрчээ.

Түүний нөхөр Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ч мөн одоо томоохон авлигын хэргүүдэд сэжиглэгдэн, энэ оны сүүлээр шүүх хурал нь болохоор төлөвлөгдсөн байна. Хэрэв түүний хэргүүд илчлэгдвэл 10-аад жил Израиль улсыг удирдсан Нетаньяхугийн засаглал өндөрлөж, хорих ялаар шийтгүүлэх ажээ. Тэрбээр Австралийн казиногийн эзнээс үнэтэй бэлэг авч, хариуд нь дэмжлэг үзүүлсэн, Израилийн топ медиа компаниудад өөрийн талаар эерэг нийтлэл гаргуулж засгийн газраас хариу дэмжлэг үзүүлсэн зэрэг хэрэгт буруутгагдаж байна.

Эх сурвалж:BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж