Олон улсын тэмцээнээс хоёр алтан медаль хүртэв | News.MN

Олон улсын тэмцээнээс хоёр алтан медаль хүртэв

Олон улсын тэмцээнээс хоёр алтан медаль хүртэв

Олон улсын тэмцээнээс хоёр алтан медаль хүртэв

Төв аймгийн Заамар суманд энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан боксын олон улсын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, 2 тамирчин шилдгээр тодорлоо.

Тодруулбал 30кг-ийн жинд С.Хишигбаяр алт, Ө Энххүслэн хүрэл медаль,  63-кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг алт, Б.Мишээлт мөнгөн медалийг хүртсэн бол ОУХМ Л.Алтанцэцэг, тамирчин С.Хишигбаяр нар шилдэг тамирчин болсон юм.

Тус тэмцээнд жин тус бүрийн Монголдоо эхний 8-д бичигдэж байгаа шилдэг тамирчид болон ОХУ, БНХАУ-ын тамирчид оролцсноороо онцлог байлаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж