Салхинд "илэрсэн" хашлага | News.MN

Салхинд "илэрсэн" хашлага

Салхинд "илэрсэн" хашлага

Салхинд "илэрсэн" хашлага

Төв зам дагуу байрлуулсан төмөр хашлага өнгөрөгч долоо хоногт багагүй шүүмжлэлд өртсөн. 4850 ширхэг хашлагыг 750 сая төгрөгөөр урд хөршөөс импортоор орж ирсэнийг иргэд шүүмжилж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмждэггүй гэсэн хардлагын жишээ болгосон.

Улаанбаатарын өнгөнд “хүч” нэмсэн шар хашлага байгалийн гэнэтийн үзэгдэлд байрлалаа түр өөрчилж орхилоо. Үүнийг харсан овжин нэгэн нь “Салхинд согтон найган дэлбэрсэн Сайхан төсөвт шаргал хашлага минь” хэмээн шүлэглээд авлаа. Анх тавих үеэр нь авирч гарсан хоёр ах нэг хэсэгтээ шүүмжлэлийн бай болсон ч хашлагыг хотын төвд тавьсан хэвээр. Хотын иргэдийн сахилга батыг сайжруулж, дүрмээ зөрчих иргэдийг багасгаж байгаа гэх албаныхан тайлбарладаг ч энэ ажил нь байгалийн түр зуурын үзэгдэлд шалгуулаад өнгөрдөг.

Өмнөх хашлагуудын гашуун түүх олон бий. Энэ жилийн хашлага нь овоо жинтэй болсон байх, удаан эдэлгээтэй байх гэж харсан ч өнөөх нь иргэдийн эд хөрөнгийг эвдэж, тэдэнд багагүй хохирол учрууллаа. Мэдээж хуй салхины буруу биш ч гэлээ хувийн эд хөрөнгөө шар хашлаганд эвдүүлсэн иргэд хэнээр хохирлоо төлүүлэх вэ?

Хэдэн зуун саяар үнэлэгдэх хэврэг замын хашлагуудын "сахилгагүйтэл" нэг биш удаагийнх биш билээ. Жилээс жилд замын хашлагыг сайжруулж байгаа ч энэ нь үр дүнд хүрэхгүйг харуулсан байна. Мөн төв замдаа төмөр хашлагатай хот Улаанбаатараас өөр байгаа болов уу. Замын дүрэм зөрчиж байгаа иргэдэд заавал хашлага тавьж ойлгуулах ёстой юу? Хэдэн мянган машиныг торгох камерын хэдэн зуун саяын өртөгөөр тавьсаар байтал хэн нэгэн Төв замдаа дүрэм зөрчөөд явах уу? Энэ асуултыг иргэд олон жил тавьсаар байна. Сүүлдээ нөгөө хашлагын үнэ нь улам өндөрсөж, бүр цаашлаад хөрш улсаасаа дамлан авчирсаар. Үүнийг нь иргэд амархан гаргаад тавина. Хятадын зах зээлийн үнээсээ хэд нугалаад Монголд орж ирэх хашлагыг хараад үндэсний үйлдвэрлэгчид толгой сэгсэрнэ. Ингэж боломгүй баймаар.

Нэгэнт Нийслэлийн төсөвт тусгагдан Хот тохижилтын хөрөнгө хийсэж байгаа ч татвар төлөгчдийн мөнгө нэг хэсгийн карманд орно. Бид “дүрмээ зорчиж байгаад иргэдийг зогсоохын тулд хашлагыг байрлуулсан” гэдэг тайлбарыг албаныхан өгсөөр байгаа ч энэ нь зөв газартаа тавигдсан уу. Үнэхээр замын түгжрэл, дүрэм зөрчигсөд хаана байдаг вэ? Албаныхан нэгэнт гаргасан шийдвэрийг дагаж байгаа гэх боловч энэ хашлага дүрмээ зөрчдөг гэр хороолол дунд хэрэгтэй баймаар санагдана.

Ямартаа ч сүүлийн үед анхаарлын төвд байгаа шар хашлагыг цаашид хэр тэсэж үлдэхийг харах л үлдлээ. Хотын дүрэмгүй зөрчил хаана байна тэнд хашлага хэрэгтэй баймаар. Монголд хийж байгаа ажил бүхнийг байгалийн гэнэтийн үзэгдэл шалгаад өгдөг болохоор гэнэт Хотын төвд морилсон шар хашлага хуй салхинд байрлалаа өөрчилж, дүнгээ тавиулсан. Бид хэдий болтол хашлагатайгаа зууралдах вэ?

Ч.ШАРХҮҮ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Харж байхад 2019-06-18 124.158.109.140

Сүүлийн хэдэн жилд машин замын тухайд даацтай хэрэгтэй гэх нэг ч юм гарсангүй. Төв замд зүүн гар тийш эргэхгүй гэдэг шийдвэр хэд хоноод хэрэггүй болсон,, улаан гэрэл асаж байхад баруун гар тийш эргэж болно гээд явган хүнээ сандраахаас өөр шидгүй юм болсон, уулзварын шар шугам дээр машин зогсохгүй гэсэн нь одоо яг зогсоол болсон, дарга нарыг зусардаж явган хүнийг гаргах ногоон гэрэлийн хэд хэдэн ээлжийг унтраасан нь цаанаас нь зохион байгуулттай улаан гэрлээр гарч дүрэм зөрчих ажлыг санаачилсан..

Avatar

зочин 2019-06-18 49.0.212.97

Гоё

Avatar

Зочин 2019-06-18 49.0.212.97

Ха ха ха ха, МАН-ын хашаа

Avatar

Батый 2019-06-18 202.131.230.50

Энэ бизнесийг шалгах хэрэгтэй. Ядаж дүрэм журмынх нь дагуу тендер зарласан болох хэрэгтэй бус уу??? Бидний татварын мөнгөөр ингэж гараа угааж, кармаагаа түнтийлгэдэг явдалтай тэмцэх цаг болжээ.

Avatar

Zochin 2019-06-18 66.181.184.106

Bid gantsaar zev garch zorchj chaddag baisan bol hashlaga hiihgui , bidnees bolood baina shuu

Avatar

Зочин 2019-06-18 106.186.208.29

Наад хашлага чинь машин хаших биш, хүн хаших хашлага аа. Соёлгүй, бүдүүлэг иргэд нь 5 алхамын цаана байгаа гарцаараа гарч чадахгүй дуртай газраараа зам хөндлөн гулд гардаг учраас л хааж хашаад байгаа юм. Хүссэн газраараа зам хөндлөн гарч, зам тээврийн осолд орж, амь нас эрүүл мэндээрээ хохироод байгаа учир наад хашлагаар чинь хашаад байгаа хэрэг. Зам руугаа доош нь 4 ш боолтоор боож бэхлэх ёстой юмыг зүгээр сул тавьж, салхинд унагасан хот тохижилтын хүмүүс нөхөн төлбөр өгөх байлгүй дээ.

Avatar

шоогоо 2019-06-18 66.181.161.115

таарсан газраа ба аж тасарсан газраа унтаж явдаг босоо хийморьтой хөх толботой тэнгэр заяатнуудыг наад хашлага чинь зогсоох уу

Avatar

Зочин 2019-06-18 202.179.24.60

Хашлагаа өрөмдөж тэлэгчтэй болтоор хийх хэрэгтэй. Хадаас, сүх хоёроор оромдох хэрэггүй. Гантөмөрөө

Avatar

Sonnen 2019-06-18 202.126.89.72

Хашлага хэрэгтэй эсэх нь 1 асуудал. Харин унасан шалтгаан нь бэхэлгээ хийгээгүйтэй холбоотой бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж